Сүүлд нэмэгдсэн
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Л. Гантөмөр болон Монголын Зураачдын Эвлэлийн урилгаар БНХАУ-ын Шанхай хотын Зураачдын Эвлэлийн Хорооны дэд дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүлэгчид, зөвлөлийн гишүүд, уран бүтээлчид, нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг айлчилж “БНХАУ-ын Шанхай хотын зураачдын эвлэлийн хорооны хятад үндэсний зургийн үзэсгэлэн”-гээ гаргаж Монголын ард түмэнд хятадын үндэсний уран зургийн уламжлал, өнөөгийн шинэчлэл, хөгжлийн чиг хандлагыг таниулж байгаа нь БНХАУ, Монгол улсын соёлын харилцаанд төдийгүй манай хоёр орны дүрслэх урлагийн хөгжлийн түүхэнд онцгой чухал үйл явдал болж байна.
Налайх хотын Сайн Номун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” арга хэмжээ өнөөдөр Налайх дүүрэгт болж байна.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ. Хоёрын даваанаас Монгол Улсын дархан аварга А.Сүхбат хүрэлцэн ирж барилдлаа. Тэрээр өнөөдөр үдээс хойш Увс аймагт онгоцоор ирж шууд баяр наадмын талбайд ирсэн юм. Хоёрын даваанд сумын заан Лхамхүүтэй барилдаж байгаад А.Сүхбат аварга тахимаа өглөө.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 8. Сугар гараг. Салхины эх одтой, 6 цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 05 цаг 25 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана.
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр төвийн нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Энэ сарын 24-нд буюу ирэх Баасан гарагт залуусын оролцох дуртай “Silence White” болон “Touch Me” шоу нэг өдөр зэрэг болох гэж буй.
Учир нь “Silence White” нь наадмын үеэр болох байсан ч хотын ихэнх залуус Хөвсгөл явж хүн цөөн байсан тул хойшилсон гэх. Гэвч “борооноос боллоо” гэх тайлбар хийж, улмаар “Touch me” шоутай давхцсан нь олон залуусыг эргэлзэхэд хүргэж байгаа нь нууц биш. Задгай талбайд болох цагаан хувцастны тус шоу бороог хүсээгүй ч мөн энэ өдөр нийслэлд бороо орно гэж УЦУОШГ-аас мэдээлж байна.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монголын бөхийн их баяр өнөөдөр Улаангомд эхэллээ. Нээлтийн ёслолын дараагаар Увс аймгаас төрөн гарсан улсын цолтнууд болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гантогтох нарын бөхчүүдэд эмээл, хазаартай морь бэлэглэлээ.
Kiwi “Gun fire” /New video/
JACKIE – “Хайр гэдэг” (Official MV)