Сүүлд нэмэгдсэн

Та сексийн талаар ямар нэгэн асуудалгүй ч, туршлага багатай байж болно. Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ байна. Австрийн Вена хотод дэлхийд ганцхан байдаг сексийн сургууль нээгджээ. Сургуулийн захирал хатагтай Ильва Мария Томпсон: Хүмүүс фитнес болон тодорхой шинжлэх ухаан судлах гэж маш их цаг, мөнгө зарцуулдаг мөртлөө амьдралынхаа гол зүйл болох сексэд огт анхаарахгүй байгаа нь маш буруу зуршил гэж шүүмжилж байна.

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээн боллоо. Шатрын тэмцээнийг ахмад тамирчин шатрын шүүгч С.Лхамжав агсны нэрэмжит болгон зохион байгуулсан юм.
Тэмцээнд эрэгтэй 40 шатарчин швейцарь системээр, эмэгтэй 15 шатарчин тойргоор өрсөлдлөө. Тэмцээний хамгийн ахмад тамирчин нь 74 настай дэд мастер Ш.Самбуудорж байсан бол хамгийн залуу нь 10 настай У.Гантогтох хүү байлаа.

Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадамд амжилттай оролцож буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон Э.Бадамгарав, Э.Даваахүү болон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс эрэгтэй гоцлол дууны төрөлд Тэргүүн байр, Алтан медаль, Гранпри хүртсэн МУГЖ Г.Ариунбаатарт “Эх нутгийн иргэд ТББ”-ын тэргүүн, Улсын их хурлын Дэд дарга М.Энхболд, “Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо”-ны тэргүүн Г.Сурмаа нар удирдах зөвлөлийн гишүүн эрхмүүдийн хамт хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.