Сүүлд нэмэгдсэн

Дуу, шуугианыг физикийн үүднээс авч үзвэл механик хэлбэлзэл юм. Тэр нь орчинд тархахдаа орчин тойрондоо даралт эсвэл нягтын үечилсэн өөрчлөлтийг бий болгодог. Өөрөөр хэлбэл тархаж буй дууны долгион нь агаарт даралтын хэлбэлзлийг бий болгох ба уг хэлбэлзэл нь сонсголын эрхтэнээр дамжин тархинд очиж боловсруулагдан чанга сул авиа болон сонсогдоно. Дууг тодорхойлох үндсэн тодорхойлогч нь түүний давтамж ба эрчим юм. Дууны давтамж, дууны даралтын түвшний хэмжээнээс хамаараад дууны долгион хүнд мэдрэгдэх нь янз бүр юм. Хүний сонсголын эрхтэн нь 16-20000Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Хүмүүсийн ярианы давтамж ойролцоогоор 1000-5000Гц-н хооронд хэлбэлздэг ба сонсох боломжтой дууны даралтын хэлбэлзэл 20мкПа-100Па байна.

Эверест оргил нь гурван талт пирамид хэлбэртэй бөгөөд урд энгэр нь цавчим огцом. Урд оргил (8760 м) нь Балба болон Түвдийн өөртөө засах орны (Хятад) хилд байрладаг бол Хойд оргил (8848 м) нь Хятадын нутагт байрлана. Эверест нь Ази тивд оршихГималайн нурууны ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 8,848 метр өндөртэй,дэлхийн хамгийн өндөр уул юм. N 27°59’20.62″ ба E 86°55’28.27″ гэсэн солбицолд Балбаболон Түвд хоорондын хил дээр оршдог.

Ятга хөгжмөөр бие даасан уран бүтээл туурвидаг Соёлын тэргүүний ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ Улаан-Үд хотын Филармонид “Ятгын хатан хаан” уран бүтээлийн бие даасан тоглолтоо өнгөрсөн сарын 26-ны үдэш хийсэн билээ. Буриад зон олныг ятгын аялгуугаараа баясгасан түүнийг тоглолтын Монгол талын зохион байгуулагчаар “Тэнгэрийн Модун” ТББ ажилласан юм. “Ятгын хатан хаан” хэмээн ард түмэндээ өргөмжлөгдсөн Ч.Мөнх-Эрдэнийг Буриадын ард түмэн хэрхэн хүлээн авч, түүнийг ямар авьяаслаг хөгжимчин болохыг харуулсан бичлэгийг хүргэж байна.

Дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын санаачилсан “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүллж байгаа талаараа мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр орой Монгол бөхийн өргөөнд Илгээлтийн эзэд тоглолт боллоо.