Сүүлд нэмэгдсэн

МҮОНТВ-ийн бүтээсэн “Хэцүү анги” телевизийн олон ангит киноны Зулаагийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Ганчимэг урлагийнхны сүрддэг, өндөр босготой гэгддэг УДЭТ-ын босгыг алхаж оруутаа л шинэхэн жүжгүүдийн гол дүрд тоглож, акулуудыг ардаа орхиж чадсан сүрхий нэгэн гэдгээ харуулаад байсан. Гэвч тэрбээр драмын алтан тайзаа орхиж, “Хувьсал” хэмээх айлд орсон.

Өөрийнхөө дуу хоолойг ОХУ-ын БОЛЬШОЕ ТЕАТР-ын алтан тайзнаа цуурайтуулж агуу яруу найрагч Пушкинтэй гадаад төрхөөрөө тун адилхан энэ дуучин үнэхээр их таалагдлаа хэмээн оросын үзэгчдээс өндөр үнэлгээг авч, магтуулж байсан дуучин Б.Гомбо-Очир Монголын дуурийн урлагийн залуу үеийн хүчтэй төлөөлөл юм.

МУГЖ У.Уранчимэг дуулна ч , бүжиглэнэ ч, жүжиглэнэ түүний авьяас ундраад л байна уу гэхээс дундардаггүй ээ. Энэ их авьяас билгийг өөртөө шингээсэн жүжигчин бүсгүйг үзэгч фэнүүд нь “сайхан бүсгүй, авьяаслаг” хэмээн магтдаг.

Тэрбээр “Хувьсал” прокдашнд харьяалагдах болсноосоо хойш дэлгэцийн уран бүтээлд ханцуй шамлан орох болсон. Атганд үлдсэн эрдэнэ бүтээлээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгохоор завгүй яваа.

Нэгэн үе Монголын кино урлагт мандаж, шинээр гарсан кино бүрт дүр бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан сэтгүүлч мэргэжилтэй, жүжигчин О.Цэнгэл урлагтаа эргэн ирсэн билээ. Оюутан байхдаа л “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” зэрэг нэлээд хэдэн кинонд өөрийн дүрүүдийг чадварлаг бүтээсэн.

Кэти Мичел танд амин чухал нэг зүйлийг анхааруулж байна. Энэ бол бахархах зүйл биш, та даган дуурайх ч хэрэггүй. Гэхдээ үнэн юм. Өсвөр насны охин байхдаа Кэти архи хэрэглэдэг байсан бөгөөд Карли охиноо тээж байхдаа ч уусаар байжээ. Залуу бүсгүйн энэ хорт зуршил хоёр эмэгтэйн амьдралыг насан туршид нь баллаж дөнгөжээ. Кэти Мичелийн охин Карли энэ жил 43 настай ээж, хойд аавтайгаа хамт амьдардаг. Харамсалтай нь 43 настай энэ эмэгтэй нэгдүгээр ангийн хүүхэд шиг сэтгэдэг байна.