Сүүлд нэмэгдсэн

Манай улсад энэ зуны хүндэттэй зочдын нэг нь Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, туялзуур сэлэмчин Клаудия Бокель юм.

Нүүрэн дээр үрчлээ гарсан хойно л арчилж эхэллэх ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Гарч ирэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь гарсан хойно нь арилгахаас хамаагүй амар шүү дээ. Үрчлээ гэдэг бол бидний арьс муудаж хөгширч байна гэсэн үг. Иймд тэдэнтэй нэн даруй шуурхай тэмцэл хийх хэрэгтэй

“OCEAN GREY” продакшны нээлтийн шоу тоглолт болно
Монголын хөгжмийн салбарт цоо шинэ, мэргэжлийн дуу бичлэгийн продакшн мэндэлж байна. Энэ бол “Ocean Grey” продакшн юм. Магадгүй хүмүүс энэ нэрийг олонтаа сонссон байж болох. Уг продакшн нь байгуулагдаад 3 жил болохдоо олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон хит уран бүтээлүүдийг төрүүлэн гаргасан амжилттай. Гэхдээ юуны өмнө, өөрсдийн ур чадварыг олонд батлан харуулах зорилгоор байгуулагдаад албан ёсны нээлтээ хийгээгүй өдийг хүрчээ. Тэгвэл тэд өнөөдөр хэдийнэ монголын хөгжмийн салбарт өөрсдийн шинэ өнгө төрхөө бүрдүүлж чадсан болохоор продакшныхаа албан ёсны нээлтийг хийхээр болжээ.
“Ocean Grey” продакшны нээлтийн шоу тоглолт 8-р сарын 26-нд “Crocus event hall”-д 19 цагаас болох бөгөөд уг шоунд Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, дуучин С.Сэрчмаа, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, дуучин Э.Болор-Уянга, Ч.Цэлмүүн, А.Хишигдалай, реппер Цэцэ болон “Камертон”, “Киви”, “Honey moon” зэрэг Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид оролцох юм. Нэг ёсондоо “Ocean Grey” продакшны нээлтийн ажиллагаа энэ намрын анхны томоохон шоу тоглолт болох нь ээ.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд тус продакшн хөгжим сонирхогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжмийн олон талт урсгалаар шинэлэг хэв маяг, дуугаралт, найруулга бүхий дуу, уран бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд туурвин ажиллаж, Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд хийсэн бүтээлээрээ үнэлэгдэж байна. Тухайлбал, тус продакшн “Киви” хамтлагийн дуучин Ц.Намууны “Ганц хором”, дуучин Х.Отгоогийн “Chill Out” зэрэг цомгууд дээр ажилласан бол одоо Төрийн соёрхолт, дуучин Д.Болд болон “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Киви” хамтлагийн дуучин Укагийн шинэ цомгууд дээр ажиллаж байгаа гэнэ. Харин энэхүү продакшныг үүсгэн байгуулагчдын тухайд, залуухан уран бүтээлчид бий. Тэдний нэг нь анх “Universe Best Songs-2009” наадмаас төрөн гарсан чадварлаг уран бүтээлч залуу Б.Нацагдорж юм. Тэрээр анх өөрийн авьяас чадвараараа урлагт хөл тавьсан бол өдгөө үүнийгээ олонд ийн батлан харуулсаар явна. Ямартаа ч Монголын хөгжмийн салбарт нэгэн шинэ салхи ийн сэвэлзэх нь ээ.

Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлтийг үүсгээд буй “Рэкетир-2” киноны нээлт болоход хоёр хоног үлдлээ. Саян гэгч залуу өөрийн амьдралын тухай өгүүлж буй “Рэкетир 1” бүтээлийг манай үзэгчид мэддэг болсноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Найман жилийн дараа тус киноны үргэлжлэлийг Сатай Фильмийн хамт олон бүтээжээ.

1- р дүрэм Богино юбкан дээр урт цамц өмсөх нь зөвхөн хөл нь тэгш бөгөөд нарийхан эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой харагдана.

2- р дүрэм Урт хөлтэй болох нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл байдаг. Хэн ийм хөлийг хүсэхгүй байх билээ. Гэвч ийм эмэгтэйчүүд гутлаа сонгохдоо их анхаарах хэрэгтэй. Таны гутал том бол хөлийг чинь улам нарийхан харагдуулна. Ер нь богино юбка, хөнгөн нимгэн орчин үеийн гутал, өндөр өсгийт өмсөх нь улам гой сайхан харагдуулна.