Сүүлд нэмэгдсэн

“Милл” кино компани, “Нүдэн” филмын дэлгэцийн уран бүтээл “Made in Ulaanbaatar” УСК маргааш “Тэнгис” кино театрт 17:00 цагаас нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох нь ээ. Тус кино хот хөдөөгийн амьдралын ялгааг тун сонирхолтойгоор харуулж чадсан адал явдалт инээдмийн төрлийн кино юм.

Монголчуудын 16 жилийн турш үйлчлүүлж ирсэн “Нарантуул” захын амьдралыг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн “Улаан гэр” галлерэйд дэлгэгдлээ. Гэрэл зурагчин Б.Рэнцэндорж 2010 оноос энэхүү чиглэлээр гэрэл зураг авч эхэлсэн бөгөөд “Нарантуул” хэмээх их айлын өдөр тутмын амьдрал, амьдралаа залгуулж, хөдөлмөрлөж буй энгийн иргэдийн бодит байдлыг гэрэл зургийн хальснаа буулган үзүүлэхийг зорьжээ.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 1. Буд гараг. Хэрцгий охин одтой, 7 улаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана.

Ойрын хоногуудад өдөртөө нутгийн төв хэсгээр халж, хураашилт ихсэнэ. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Өгий нуурын эрэгт яруу найрагчид чууллаа. Тэд амралтын өдрүүдээр нуурын эрэгт цуглаж, үзэсгэлэнт Өгийгөө магтан дуулсан юм. Арын сайхан хангайн нэгэн үзэсгэлэн болсон энэ нуур сүүлийн жилүүдэд маш их бохирдолтой байгаагаас гадна нуурын ус ширгэж, татрах аюулд хүрсэн нь залуусын анхааралд өртсөн учраас энэ жилээс яруу найрагчид уг нуурын эрэгт цуглаж, төгс үзэсгэлэнг нь магтан дуулахаар боллоо.