Сүүлд нэмэгдсэн
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Увсын хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Мэтт, Жессика Жонсон хэмээх хосууд олонхи хүний зөвхөн мөрөөдөхөөс хэтрэхгүй тийм хэв маягаар амьдарцгааж байна. Тэд 2011 оны наймдугаар сард бүх эд хөрөнгөө заран, ажлаасаа гарч, жижиг завь онгоц худалдаж аваад, дэлхийг тойрохоор гарчээ.
Хосууд хоёулаа 32 настай бөгөөд нөхөр нь автомашины худалдаачин, эхнэр нь эдийн засагч байсан аж. Тэд одоогийн байдлаар, Багамын арлууд, Ямайка, Куба, Перуг оролцуулаад нийт 16 орноор аялаад байна. 2012 онд Жоржи хэмээх сэлж чаддаг муураар багийн гишүүнээ нэмжээ.
Интернэт хэрэглэгчдийн дунд хамгийн их магтаал шүүмжлэлийг дагуулдаг уран бүтээлч бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо яах арга үгүй мөн.
Түүний талаар интернэт сайтуудад олон мэдээлэл гардаг ч сүүлийн жилүүдэд айл гэрийн эзэгтэй болж, хөөрхөн охинтой болсноор бага зэрэг энэ салбараас хөндийрөөд байсан билээ. Тэгвэл түүний хөөрхөн охин Бүжин авьяаслаг ээжийнхээ халааг авах бололтой. Учир юу гэвэл дуучин бүсгүй шинээр төрж буй “Охин төрлөө” үндэсний брэндийн рекламанд охины хамт тоглосон зургаа нийтэлжээ. Ямартаа ч тун удахгүй Анугийн хөөрхөн охин Бүжин рекламын ертөнцөд цахиур хагалах бололтой.
Мэргэжлийн дуучны чадал чансаагаар бахархасан сайхан үдэш байлаа. Өнгөрсөн үдэш Улсын филармонийн концертын танхим үзэгчээр дүүрэн байж, хаан хуурын аялгуутай романс эгшиглүүлж, симфони оркестрийн хүчирхэг эгшигт мэргэжлийн хэмжээний дуунууд үзэгчдийн сэтгэлийг огшоолоо. Энэ бол Улсын филармоний дуучин, “VOICE” хамтлагийн ахлагч, МУСТА Сүхбатын Баттулгын “Миний эх орон” цуврал тоглолтын 3 дахь тоглолт байсан. Дуучин С.Баттулга хэр хэмжээний дуучин бэ гэдгээ энэ орой үнэхээр харуулж чадлаа. Учир нь нүсэр том хөтөлбөртэй энэ тоглолтын эхний хэсэгт манай хөгжмийн урлагийн шилээвэрүүд гэгдэх Төрийн хошой шагналт, АЖ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн соёрхолт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав нарын алдартай романсууд эгшиглэсэн. Романс гэдэг нь бодрол дуу бөгөөд хэмжээний хувьд жижиг ч болж буй үйл явдал, утга санааныхаа далайцаар их өргөн байдаг. Дуулаачаас ихээхэн ур чадвар, хоолойн цараа шаарддаг энэ төрлийн олон бүтээлийг тэрээр чадварлаг амилуулсан. Тухайлбал Б.Шаравын хөгжим, Р.Чойномын шүлэг “Борлог номхон толгод”, “Аав бид хоёр” , “Шувтарсан цагаан бумба”,“Танхи явж дээ би” зэрэг романсуудыг тэрээр тус бүрийнх нь утга санааг гарган аялгуу бүрийг өөрөөрөө дамжуулан илэрхийлэн гаргасан.
Цаг хугацаа гэдэг хүнээс үл хамааран тасралтгүй урссаар байдаг гэдгийг бүгд мэддэг. Харин амьд амьтан болгонд өөрийн гэсэн мөчлөг, хэмнэлтэй био цаг байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Уул шугамандаа бол хүн гадаад ертөнцийн цагаас гадна энэхүү өөрийн био цагийн хэмнэл, мөчлөгийг эвдэлгүйгээр дагаж чаддаг байсан бол эмнэлэгийн босгыг элээж цаг, мөнгөө үрэх хэрэг тун ч цөөн гарах байсан нь гарцаагүй.