Сүүлд нэмэгдсэн

“Милл” кино компани, “Нүдэн” филмын дэлгэцийн уран бүтээл “Made in Ulaanbaatar” УСК нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо. Тус кино хот хөдөөгийн амьдралын ялгааг тун сонирхолтойгоор харуулж чадсан адал явдалт инээдмийн төрлийн кино юм.

06 сарын 19-нд болох үзвэрүүд

Крокус эвент холлд – 19:00 цагт Хөх тэнгэр хамтлагийн 25 жилийн ойд зориулсан тоглолт

Ви Эл Ви Ти клубт – 19:00 цагт Кивигийн вип концерт парти

ДБЭТеатрт – 17:30 цагт “Монголд тавтай морил” балетын үдэш тоглолт

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 3. Сугар гараг.

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Орхон-Сэлэнгийн саваар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Сумогийн их аварга Д.Дагвадоржийн шинэхэн амрагаар тодорсон Г.Лагшмиг цахим ертөнцийнхөн андахгүй мэднэ. Түүнийг хөл хүнд болсон удахгүй нярайлна хэмээн шар хэвлэлээр шуугиан дэгдсэн. Тэгвэл энэ талаар тэрбээр “Би хөл хүнд болоогүй. Тийм байсан бол энд ингээд явж байхгүй байсан биз дээ. Энэ яриа цуурхал ёстой худлаа” гэсэн тайлбарыг нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Монголчууд бид эртнээс ном эрдмийг чухалчлан дээдэлж ирсэн түүхтэй ард түмэн билээ. “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим” гэж үр хойчдоо захиж сургаж ирсэн өвөг дээдэс маань өөрсдөө даавуу даалимбан дээл өмсөх атлаа судар номоо торго дурдангаар баримтаглан, алт мөнгө, эрдэнийн чулуугаар чимэглэн бичиж ирсэн эртний уламжлалтай билээ.