Сүүлд нэмэгдсэн

УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин BBC агентлагаас хоёр жил тутамд зохиогддог “Cardiff Singer of the World” уралдаант шалгаруулалтад оролцож дэлхийн шилдэг 20 дуучны нэг болсон. Тэгвэл шилдэг 20 дуучин сүүлийн гурав хоногийн турш зохиолын дууны төрөлд хүч сорьж, дөрөв дэх хэсгийн тоглолтын дараа шилдэг таван дуучныг тодруулснаа шүүгч нар зарлажээ.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын соёлыг сурталчилах, орчин үеийн чөлөөт бүжгийн урлагийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, чөлөөт бүжгийн хамтлагуудыг нийтэд таниулах зорилгоор “Юби дэнс фестиваль” –ийг 2015 оны 6-р сарын 26-ны өдөр 19 цагаас Чингисийн талбай дээр зохион байгуулах боллоо.

06 сарын 18-нд болох үзвэрүүд

ДБЭТеатрт – 17:30 цагт “Монголд тавтай морил” балетын үдэш тоглолт

АСА циркт – 19:00 цагт “Өвөрхангайн дуулал” хүндэтгэлийн концерт

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 2. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана.

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, зүүн хагаст зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал, Халх голын саваар 14-19 градус, Увс нуурын болон Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаар 21-26 градус, Орхон-Сэлэнгийн саваар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

1. Чиний үерхэх залуу: Тэр зөвхөн чамайг өөрт нь юу өгч чадах нь вэ гэдэгт л анхаарлаа хандуулдаг. Чи түүнд хязгааргүй их цаг хугацаа, анхаарлаа зориулдаг учраас, та хоёр ижилхэн сонирхолтой, бас чи тун дур булаам учраас л тэр чамайг “хайрладаг”. Тэр чамайг өөрт нь тохирох эмэгтэй гэж итгэж найддаг.