Сүүлд нэмэгдсэн
Өнөөдөр “Монгол акустик” гитар хѳгжмийн дэлгүүрийн албан ёсны нээлт боллоо. Тус дэлгүүр нь германы Бест Акустикс (Best Acoustics) фирмийн албан ёсны шууд борлуулагч дэлгүүр юм.
Уориксын их сургуулийн хэсэг эрдэмтэд нэгэн туршилт хийсний үр дүнд, өдөрт наймаас илүү цаг унтаж байгаа хүмүүс цагаасаа эрт нас барах эрсдэлтэй гэдгийг олж тогтоожээ. Үүнээс гадна зургаан цагаас бага унтдаг хүмүүс амьдралынхаа хугацааг сунгадаг аж. Нэг сая орчим сайн дурынхны оролцсон судалгааны дүнд насанд хүрсэн хүн өдөрт 7-8 цаг унтах ёстой гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна.
Эцэг эхчүүд та бүхэнд алдрай бяцхан үрсдээ зориулан засах баярын ширээнд тань санаа өгөх үүднээс доорх зургуудыг онцлон нийтэлж байна.
Авьяаслаг Азиуд шоуны үзэгчдийг гайхашруулсан 10 үзүүлбэр
“Татаар ажиллагаа” киноны Колягийн дүрийг тун чадварлаг бүтээсэн жүжигчин Э.Батхүүг кино сонирхогчид сайн танина. Тэрбээр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд хэн бүхний тэнцээд байдаггүй УДЭТ-т мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Жүжиглэхээсээ гадна туслах найруулагчийн ажлыг давхар гүйцэтгэж байсан.
Хэдхэн хоногийн дараа тохиох “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол ээжийн баяр” хэмээх нэгэн гайхалтай арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь “Монгол ээж” хэмээх сайн үйлсийн төслийн нээлт болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд төслийн удирдагчаар “Miss Mongolia 2009-ийн Үндэсний ялагч, Андра загварын агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл, санаачлагчаар “Miss Wold Mongolia 2014”-ын үндэсний ялагч, Азийн топ модел Т.Батцэцэг ажиллаж байгаа ажээ.
Зургадугаар сарын 1-нд тохиох Хүүхдийн эрхийг өдрийг тэмдэглэхэд нийт 144 сая 600 мянган төгрөг төсөвлөжээ. Энэ нь баярын арга хэмжээний зохион байгуулалтад зарцуулагдахаас гадна асран хамгаалагчгүй, эмзэг бүлгийн, ял эдлэж байгаа хүүхдүүдэд гарын бэлэг өгөхөд зориулагдах аж.