Сүүлд нэмэгдсэн

Дуучин А.Хишигдалайг танихгүй залуус гэж үгүй. Тэрбээр өөрийнхөө стиль имижийг анх олонд танигдаж байснаасаа тэс өөр болж илүүтэй эмэгтэйлэг төрхийг бүтээсэн. Энэ нь ч фэнүүдэд нь ихэд таалагддаг.

ОХУ-ын БСШУЯ, Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит консерватори, Вологда хотын урлаг, түүх соёлын захиргаа, С.В.Рахманиновын хөгжмийн нийгэмлэг, Бүх Үндэстний хоршил төгөлдөр хуурчдын нийгэмлэг, В.А.Гаврилина нэрэмжит Вологда хотын улсын филармони, В.П.Трифонова нэрэмжит хөгжмийн сургууль, Вологда хотын соёл урлаг, шинжлэх ухаан, боловсрол, спортын “Развитие” сан-аас зохион байгуулагдсан А.Г.Бахчиевын нэрэмжит Бүх Оросын нээлттэй хоршил төгөлдөр хуурчдын 8-р уралдаан /Всероссийкий открытый конкурс фортепианных дуэтов “За Роялем Вдвоем” имени А.Г.Бахчиева/-д СУИС-ХУС –ийн багш Ц.Энхтөр, А.Энх-Амгалан нар 5-р ангилал буюу Мэргэжлийн уран бүтээлч, тоглоочдын ангилалд оролцож 3-р байр эзэлсэн болно. Мөн “Accadеmia pianistica siciliana” нийгэмлэгээс ll desiderio di vittoria – Special Price / Уран бүтээлийн шилдэг ялагч хэмээх диплом, өргөмжлөлөөр шагнагдсан байна.

DUAL ZET про агентлагийн гэрэл зурагчин Б.Бат-эрдэнэ-н “НҮД БАЯСГАХ МИНИЙ ЕРТӨНЦ анхны бие даасан үзэсгэлэн Blue moon арт галлерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлт: 2015.05.27-05.30 ны өдрийг хүртэл үргэлжилнэ
Та бүхэн хүрэлцэн ирж таалан соёрхоно уу.

Ноён хутагт шүлэг сургаалаа “бясалгал дунд ургасан дуу”, “зүүдэнд гарсан эгшиглэн”, “согтуу үеийн солио наадам” гэхчлэн хэлж байсан нь ариун билгийн агаараас ая зөнгөөрөө цаг нь тохиож, нөхцөл нь бүрдэхэд зад тавин урсах оюуны их эрчим хүчийг илт, ёгт элдэв янзаар томъёолон илэрхийлсэн нь тэр ээ. Энэ бол буянтай нь сонсч, билигтэй нь ухаарч, бусад нь анзаарахгүй өнгөрөх үгээр оньсолсон үлэмжийн чанар. Төрлөөс төрөлд, үеэс үед дамжин хувьт шавийнхаа зүрхэн лянхуад амин шимийг соёрхох рашаан. Амьдрал, үхэл хоёрын алинд нь ч ажрахгүй, жаргал зовлон хоёрын юунд нь ч төөрөхгүй, эрх чөлөөний онгодыг сэргээх эгшиг дуун.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар:

06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээ /Чингисийн талбайд/

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга:

06 дугаар сарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжиг /Өөрийн тайзнаа/

5 сарын 28-нд болох үйл явдал

– Буддист эмэгтэйчүүд болох “Ногоон Дарь-Эх” холбооны анхны чуулга уулзалт Бөхийн өргөөнд болно.

– Алтан өдрүүд арга хэмжээ болно. Говь-Алтай аймгийг сурталчлах бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл нээх, аялал жуулчлалыг сурталчлах, аймгийн хөгжлийн гарцыг тодорхойлох зорилготой.

– Mонгол услын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өндөрлөнө.

– Бүх төрлийн мод бут сөөг мод, ногооны үр, мандалын цэцгийн үр, үржүүлэгтэй холбоотой үзэсгэлэн барилгачдын талбайд үргэлжилнэ.

– “С.Лувсанвандан” арт галерейгаас зохион байгуулж буй “Цуглуулгын дээжис” үзэсгэлэн үргэлжилнэ.

– Бөөн баяр хүүхдийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа монгол экспо үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.