Сүүлд нэмэгдсэн

Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн Богд Хааны Ордон музейтэй хамтран Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 104 жил, Монголын нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, манж судлаач Лхамсүрэнгийн Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд Хааны Ордон музейд зохион байгуулагдсан юм.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 4. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 25. Дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана.

Ихэнх нутгаар солидмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 24-29 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 18-23 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Зарж байсан бялуу, мандарин, өргөст хэмх, усан үзэм, банш, гуляш, котлет зэрэг хүнсний бүтээгдэхүүний дээжинд хийсэн шинжилгээгээр гэдэсний бүлгийг эмгэг төрөгч, хөгц, мөөгөнцөр илэрсэн байна. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн болон гурилан бүтээгдэхүүний 25-35 хувь нь шаардлага хангахгүй байжээ. эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж болзошгүй тул сэргийлэхийг зөвлөж байна.

Жүжигчин Э.Мөнхтөртэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрээр “А-Сарреllа” хамтлагийн дуучин бөгөөд “Амьдралын амт”, “Сайн уу, амьдрал минь”, “Тагнуулч аав”, “Эр хүн болгож өгөөч”, “Аюултай харилцаа”зэрэг дэлгэцийн уран бүтээлийн дүрүүдээр нь үзэгчид мэдэх билээ.

Эгнээндээ 212 гишүүн сайтыг багтаасан Монголын Сайтын Холбоо хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг Монгол улсдаа төлөвшүүлэх, гишүүн сайтуудынхаа үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор хоёр жил тутамд “WEB AWARDS” ЦАХИМ САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДАМ буюу тэргүүлэгч сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн “WEB AWARDS 2015” Цахим салбарын тэргүүн наадам өчигдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.