Сүүлд нэмэгдсэн

Соёл урлагийн салбарын уран бүтээлчдийг дэмжих, тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас жил бүр уламжлал болгон энэхүү цомын эздийг тодруулан урамшуулдаг уламжлалтай. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй эл ёслолын ажиллагааг БСШУЯ-наас шилдэг уран бүтээлчдийнхээ бүтээн туурвих авьяас билгийг нь хүндэтгэн алдаршуулах, нийт уран бүтээлчдэд урам зориг өгөх, бүтээлч өрсөлдөөнийг бий болгох зорилгоор өмнөх жилүүдээс өргөн хүрээнд, ёслол хүндэтгэлтэй зохион байгуулж буйг уран бүтээлчид онцолж байна.

Эх орныхоо хөгжил цэцэглэлт, залуучуудын гоо зүй, бие бялдар зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулдаг байгууллагууд бол яахын аргагүй загварын агентлагууд байдаг. Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц моделиудыг бэлтгэн гаргаж тэр хирээрээ эх орныхоо нэрийг дуурсгасан өндөр амжилтыг үзүүлж байгаа билээ. Тэгвэл “Андра загварын агентлаг”-ийн санаачлагаар Монголын шилдэг загварын агентлагуудын дунд нэгэн өдрийг спортлог өнгөрүүлэхээр төлөвлөж сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Азийн супер модель, мисс О.Ариунзул өдгөө дэлхийн миссийн титмийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэлдээ гарчээ. Тэрбээр 23 настай бөгөөд анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан гэдэг.

Дөрвөн монгол хvн бvрийн нэг нь гепатит буюу элэгний vрэвсэлийн аль нэг хэлбэрийн өвчилсөн байдаг ажээ. Гепатит нь зөвхөн архичдын өвчин гэж бодвол эндvvрэл. Гепатитыг эмчилэхээс сэргийлэх нь хавьгvй амар байдаг. Ариун цэврийг чанд сахиж чадвал элэгний өвчин тусах магадлал хэдэн арав дахин буурдаг байна. Мөн бэлгийн харьцаанд орох vедээ бэлгэвч хэрэглэж байвал болох нь тэр.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг балет” Римский-Корсаков “Шехерезада” балетыг 2015 оны 05-р сарын- 17 ны өдөр 17 цагаас тоглох гэж байна. Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетэд олон жилийн өмнө нас эцэслэсэн хоёр баатрын булшны нэгэн дээр цэцэг, нөгөө дээр нь шарилж ургасныг харуулж үзэсгэлэнт Урангоо бүсгүй эхний булшны дэргэд тэргүүнээ гудайлган зогсож тэр нэгэн эмгэнэлт өдрийг дурсан санаж буйгаар түүх эхэлдэг ажээ.

УДЭТеатрт – 19:00 цагт “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг

Түмэн эх чуулга -18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

Тэнгис кино театрт – “Авенжерс” холливуудын кино, “Хар сувдын нууц” МУСК, “Содура” МУСК, “Гурван найз яасан байх нь уу” МУСК, “Учрал” МУСК, “Хоме” 3 ди хүүхэлдэйн кино, “Галзуу хурд 7” УСК, “Хөгжилтэй өдөр” МУСК, “Тооцоогүй тоглоом” МУСК