Сүүлд нэмэгдсэн

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтын мэдээлснээр, ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүвтэр, нутгийн хойд хэсгээр бага зэрэг цас орох юм байна. Цаашид баруун болон төвийн нутгаар баруун талаас бага зэрэг хур тунадас орох төлөвтэй аж. Энэ сарын 9, 10-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орох бол 12-ноос ихэнх нутгаар дулаарах төлөв ажиглагдаж буй юм байна.

Маргааш буюу 2015 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 12 цагаас Монголын бүх их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадам СУИС-ийн хичээлийн 2-р байранд болно.

Хүн 25 нас хүртэлээ өсдөг болохыг эрдэмтэд хэдийнээ тогтоосон байна. Энэхүү дасгалыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэг дасгалыг 5-30 секундэд шилжих маягаар хийнэ. Басхүү уян хатан болгох ач тустай. Шантрахгүй хийснээр үр дүнд хүрэх болноо. Амжилт

Инээдмийн киноны шинэ өнгийг тодорхойлсон “Хар сувдны нууц” уран сайхны киноны тасалбар эрэлт ихтэй байгаа гэнэ. Монголын түүхийн үнэт олдвор Вьетнамд олдож түүнийг эх орондоо авчирах нууц захиалга авсан дөрвөн хулгайч Вьетнамыг зорино. Үзэсгэлэнт үнэг Цоомоо, бүтэлгүй мухар Ганбаа, дүлий Чинбаа, генерал Батаа нарын хар сувдны төлөөх эцэс төгсгөлгүй өрсөлдөөн алс холын Вьетнамд өрнөнө. Тэдэнд захиалга өгсөн нууц ноёнтон хэн болох нь тодорхойгүй… Цааш дөрвөн хулгайч хэрхэхийг кино теарыг зорьсноор учгийг тайлж учрыг нь тунгаах болно.