Сүүлд нэмэгдсэн
Загварын түүхийг харуулах зурагнууд
“Бодлын хулгайч”, “Үргээлэг” зэрэг киногоороо олонд танигдсан жүжигчин Ж.Баясгаланг нилээд мирайлаг залуу байсныг нь уншигчид маань мэдэх биз ээ. Тэгвэл авъяаслаг жүжигчин залуу маань Бодибилдингээр идэвхитэй хичээллэж илүүдэл жингээ хаяаад зогсохгүй улсын аваргад хүртэл оролцоод амжжээ. Ингээд түүний фото зургаас хүргье
Maroon 5 хамтлагийн дуучин Адам Левин “Jimmy Kimmel Live” шоунд оролцоод Холливудын “Эл Капитан” театрт орох үед нь нэгэн залуу түүн рүү нунтаг цагаан зүйл цацаж олны өмнө эвгүй байдалд оруулжээ.
Asia s got talen шоуны сүүлийн шат өчигдөр орой болж Хөсөгтөн хамтлаг дахин шуугиан дэгдээж чадлаа. Сүүлийн шатны санал асуулга 5 сарын 11-ны 23:59 цаг хүртэл явагдах бөгөөд Элэг нэгт Монголчууд та бүхэн саналаа идэвхитэй өгөөрэй
2011 онд “Хязгааргүйн цаана” тоглолтоо толилуулсанаас хойш бие даасан тоглолтоо хийгээгүй байсан Б.Баярцэцэг 05-р сарын 08-нд “Крокус эвент холл”-д орос дуунуудаас бүрдсэн эксклюзив амьд тоглолтоо толилуулах гэж байна. Энэ нь түүний орос дуунуудаас бүрдсэн хоёр дахь бие даасан тоглолт юм. Өмнө нь 2008 онд “Ностальгия” орос дууны бие даасан тоглолтоо үзэгчиддээ толилуулж байжээ.
Б.Лхагвасүрэн “Үгүйлэгдсэн хайр” жүжиг нь цаг мөч элэгдэх тусам хүний тухай, хүн хүнээ үгүйлэх, хайрлах , энэрэх сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлсэн, үзэгчид оюун ухаандаа хүний сэтгэл, энэрэл хайрын тухай эргэцүүлэн бодохуйц ухаарал хайрлаж, сургамж хайрлахаар онцгой ач холбогдолтой бүтээл юм.
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Улаан хивсний ёслолын ажиллагаа 23-ны 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох ажээ.
Крокус эвент холл -19:00 цагт Дуучин Баярцэцэг “Эхо любви” орос дууны тоглолт
УДЭТеатрт – 19:00 цагт “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг
СТӨргөөнд – 19:00 цагт Дуучин Дэлгэрбаярын “Поклонимся” тоглолт
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 8. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 19. Сугар гараг. Суулга одтой, 2 хар мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага Идэр