Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 11. Буд гараг. Бага морь одтой, 2 хар мэнгэтэй хөхөгчин Гахай өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана.

Киви хамтлагийн дуучин СТА Намуунаагийн анхны бие даасан “ONE MOMENT” цомгийн хэвлэлийн бага хурал 2015.04.29 ны 12:00 цагаас Чингис зочид буудлын 5 давхарт болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийгурьж байна

Матар хочтой Данди орос гаралтай загвар өмсөгч Илона Гузеревичийг найз бүсгүйгээ болгожээ. Мөнгө л байвал нас хамаагүй гэдгийн тод жишээ энэ бололтой. Америкийн саятан, загварын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа аль хэдийнээ олсон Жеймс Гольдштейн найз бүсгүйгээсээ хэдэн үе мултарсан ах. Тэднийг гэрлэх гэж байгаа хэмээн шар хэвлэлүүдээр цуурсан ч хурим хараахан болоогүй л байна.

Францын найруулагч Жан Жак Анногийн найруулсан Чонон сүлд кино энэ сарын 16-24-ны өдөр болсон Бээжингийн Олон улсын кино наадмаас “шилдэг найруулагч” , “шилдэг өвөрмөц төрх” номинацийн шагнал хүртлээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа хойш шуугиан тарьж ашиг орлогоороо тэргүүлж байгаа энэ кино Оскарт өрсөлдөх бүхий л болзолоо хангаад байгаа гэнэ.