Сүүлд нэмэгдсэн
УБ чуулгад -19:00 цагт И. Ф. Стравинскийн “Ариун хаврын тахилга” этно балет
МБӨргөөнд -19:00 цагт Ийгл ТВ-ийн сэтгүүлч Б. Жаргалмаад зориулсан хандивын тоглолт
ТТОрдонд -19:00 цагт “Амжилтын индэр” бизнесийн хаадын нэгдсэн лекц
Залуу жүжигчин Т.Баттулга, О.Дөлгөөн, Э.Алдар, Г.Анхмаа нарын гол дүрд нь тоглосон “Аврора энтертайнмент”-ийн ээлжит уран бүтээл болох “Учрал” уран сайхны кино өнөөдөр 14:00 цагаас Өргөө кино театрт, 18:00 цагаас Хүннү Моллын кино театруудад нээлтээ хийх гэж байна.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 6. Сугар гараг. Өглөгт охин одтой, 7 улаан мэнгэтэй цагаан Морь өдөр.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар улсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 6-11 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Got Talent” дэлхийн хэд хэдэн улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгууллагддаг билээ. Алдарт продюссер Саймон Коулын санаачилсан уг шоу нэвтрүүлэг “Asia’s Got Talent” буюу “Авъяаслаг азичууд” нэртэйгээр илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж энэ оны гуравдугаар сарын 12-ноос “AXN Asia” сувгаар Азийн 20 гаруй оронд цацагдаж эхэлсэн юм.
“Got talent” шоуны хамгийн дуулиантай 5 үзүүлбэр
БНХАУ-ын нэгэн компани дотуур хувцасны парк барихаар шийдсэн байна. Харин үүний эсрэг өөр нэгэн компани Хятадад Victoria Secret-ийн загварын шоу хийхээр шийджээ. Мөн энэ загварын шоундаа Хятад улсын гэрийн эзэгтэй нарыг оруулвал шоу илүү сонирхолтой болно хэмээн зохион байгуулагчид нь үзсэн бололтой. Нийтдээ 60 гаруй гэрийн эзэгтэй нар өөрсдийгөө загвар өмсөгч болсон мэт төсөөлөн загвар үзүүлсэн ба тэдний шоу ч амжилттай болжээ. Victoria Secret загварын шоуны Хятад дахь зохион байгуулагч шоуны төгсгөлд “ Хүсвэл та ч загвар өмсөгч болох боломжтой юм” хэмээн хэлсэн байна.