Сүүлд нэмэгдсэн
Хэдийгээр хамтын амьдрал нь болж бүтээгүй ч топ модель Д.Пүрэвсүрэн, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр нар охиныхоо боловсролд ихээхэн анхаарал хандуулдаг гэдэг.
Гоо бүсгүйчүүдийг шалгаруулдаг “Мисс Монголиа-2012” тэмцээний ялагч, загвар өмсөгч Д.Долгион уншигч та бүхэнтэй хэдийнээ танил болсон. Мисс бүсгүй маань ном унших, хөгжим тоглох, усанд сэлэх, аялах хоббитой.
Ард түмний баатар, Ногоон дарь эхийн өргөмжлөлт, Био энергич Б.Лхагвадоржтой ярилцлаа. Монголд увдистай гурван хүний нэгээр тодорсон тэрээр өвчиндөө шаналсан бас ажил үйлс нь уруудсан хүмүүсийн энергийн алдагдлыг нөхөж өгөөд зогсохгүй ажил үйлсийг нь тэгшитгэж өгдөг юм билээ
Дөрөвдүгээр сарын 28-ны 19 цагт Монгол бөхийн өргөөнөө болох “Хонгор нутгийн дуулал 2015” уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болоход ердөө зургаахан хоног үлдлээ. Уг тоглолтод хонгор нутгаар овоглодог Ардын уран зохиолч Т.Галсан, МУ-ын Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЗ С.Дулам, МУГЖ, дуучин Х.Пүрэвдорж, МУСГЗ Дан.Нямаа, МУСГЗ, яруу найрагч Д.Цэдэв, МУСГЗ, яруу найрагч Г.Аюурзана, МУСТА дуучин Н.Баасандорж, М.Баярмагнай, Д.Отгонжаргал, Э.Энх-Эрдэнэ, МУСТА жүжигчин Г.Ундармаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэл, Д.Доржготов, дуучин Л.Насанбуян, Б.Номин-Эрдэнэ, Д.Энхбат, Отгонтуяа, “Жонон” хамтлаг болон залуу уран бүтээлчид оролцох юм.
Царайлаг дуучнаас гадна чадварлаг жүжигчин гэдгээ үзэгчдэд хэдийнээ харуулсан “Гурван охин” хамтлагийн гишүүн, дуучин Анхмаатай шинэхэн уран бүтээлийнх нь талаар болон хувь хүний үзэл бодлынх нь талаар цөөн асуултанд хариулт авлаа.
Монгол Улсын Филармони энэ оны нэгдүгээр улиралд Монгол уран бүтээл зорилтот төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Тэгвэл энэ удаад хоёрдугаар улирлын тоглолтоо эхлүүлээд байгаа бөгөөд “Баянмонгол” чуулгын “MOVIE SWING” тоглолтоороо эхлүүлж “Novel melody”, “Франц хөгжмийн үдэш” зэрэг тоглолтоо тавьсан билээ.
Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг 2015 оны 4-р сарын 24, 25-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байна. Уг балетыг Улаанбаатар чуулга “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр Монголд анх удаа үндэсний хөгжимд найруулан, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр тавьж байгаа нь Монголын ардын хөгжмийн зэмсгийн уран сайхны илэрхийллийг нээж таниулсан, Монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг харуулж буй уран бүтээлийн томоохон эрэл хайгуул юм.
Монгол Улсад гэрэл зураг, дуу дүрсний алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан МГЗНХ-ноос эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн “Блью Мүүн” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.04.23-26-ны хооронд дэлгэгдхэд бэлэн боллоо.