Сүүлд нэмэгдсэн

Тусгаар тогтнолын ордонд -19:00 цагт “Амжилтын индэр” бизнесийн хаадын нэгдсэн лекц

Тэнгис кино театрт -“Донор” МУСК, “Содура” МУСК, “Хоме” 3 ди хүүхэлдэйн кино, “3 найз яасан байх нь уу” МУСК, “Галзуу хурд 7” УСК, “Хөгжилтэй өдөр” МУСК, “Үндэсний баялаг” УСК

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 5. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, 8 цагаан мэнгэтэй шарагчин Могой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох

Малчид, ард иргэдийн анхааралд:Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихтэй байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сүүлийн хэд хоног цахим ертөнцөөр жүжигчин Б.Навчааг шүүмжилсэн таагүй мэдээлэл тархсан. Тодруулбал, тэрбээр “21,000” реалити шоу нэвтрүүлэгт орох үедээ өрсөлдөгч Г.Эрдэнэтунгалагийг дорд үзсэн байдалтайгаар “Хөргөгчөөр нь нэг сэмж, нэг муу уушгихан гэдэг шиг. Тэр бол ядуу сэтгэлгээ л дээ. Хүн ядуу байлаа гээд гэдэс дотор авч идэх ёстой биш” гэсэн нь олны дургүйцэл, эгдүүцлийг төрүүлээд авсан билээ.

“Ийгл Ньюс” ТВ-ийн сэтгүүлч Б.Жаргалмаа нь тархины хавдартай гэж оношлогдон, нэн яаралтай Тайланд улсад эмчилгээ хийлгэхээр болоод байгаа билээ. Түүний эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 50,000 орчим ам.доллар шаардлагатай байгаа юм.

Хэдий бүх хүн давхар эрүүнд дургүй ч бидний олонх нь давхар эрүүтэй байдаг ба бүгд л хэрхэн давхар эрүүнээсээ салах вэ гэж толгойгоо гашилгаж байдаг. Давхар эрүү үүсгэдэг хэд хэдэн хүчин зүйл байдгаас хамгийн гол нь жингийн илүүдэл юм.

Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагайг танихгүй хүн ховор. Түүний бүтээсэн дүр, тоглосон кино үзэгчдээс өндөр үнэлгээг авчихдаг авьяаслаг жүжигчин залуу. Тун удахгүй “Хар сувдны нууц” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. Гол дүрийг бүтээсэн тэрбээр загвар өмсөгч М.Намуунцэцэгт урхидуулсан гэнэ шүү.

Тоо томшгүй олон телевизүүдээс цөөн хэд нь сайн бүтээл хийхийн төлөө зүтгэж байгаа нь илт юм. Тэдний нэг нь SEVEN телевиз гэхэд бусад нь маргахгүй байх. Сүүлийн үед тэдний үзэгчдэд хүргэж байгаа Валидол-2 кино шинэ жүжигчидтэй гэж муу хэлэгддэг ч давгүй амжилт үзүүлж байгаа гэж урамшуулахад илүүдэхгүй биз. Телевизийн олон ангит кинонд ихэвчлэн акул болсон жүжигчдийг сонгодгоос гадна хэдэн продакшнууд нь шинэ залуусыг ямагт дарж байдаг болохоор залуус энэ телевиз рүү хошуурах болсон нь арга ч үгүй биз.

Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг монголд анх удаа үндэсний хөгжимд найруулан, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр тавьж байгаа билээ.