Сүүлд нэмэгдсэн

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 23. Бархасвадь гараг. Бага морь одтой, 9 улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр.

40 настай жүжигчин Анжелина Жоли Британийн “The Observer” сонинд өгсөн ярилцлагадаа сүүлийн жилүүд өөрт нь хэрхэн хүнд өнгөрсөн тухайгаа илэн далангүй ярьжээ. Хөх, өндгөвчний хорт хавдар тусах эрсдэлтэйгээ мэдэж, хэд хэдэн мэс засалд орсон тэрбээр сэтгэл гутралд орох дөхсөн гэнэ.

Шүүхээр шийтгэлгүй орхисон хэдэн мянган муу үйлийг цээрлүүлж, хуулиар хэлэлцээгүй олон мянган сайн явдлыг сурталчилан, худал хуурмагийн үнэн дүрийг оромжноос нь гаргаж өдрийн гэрэлд харуулдагаараа театр ариун газар гэгддэг. Монголд орчин цагийн театрын урлаг үүсэж хөгжөөд 85 жилийн нүүр үзэж буй. Энэ эрхэм газрыг цогцлооход амьдралаа зориулж, нэгэн хэсэг нь болж явсан уран бүтээлчдийн мэндэлсний 70-110 жилийн ойг тэмдэглэдэг билээ.

Нэг хэсэг өөрийн уран бүтээлээрээ олны танил болсон дуучин Нараг танихгүй хүн үгүй ээ. Ээж болоод уран бүтээлээ түр хойш тавьсан тэрбээр удахгүй шинэ бүтээлдээ хүргэж тэсрэлт хийхээр зэхэж суугаа гэнэ лээ.

“Ромео Жульетта” Сонгодог жүжиг өнгөрөгч сард үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тус жүжигт Э.Тодгэрэл Меркуциогийн дүрийг бүтээсэн юм. Тэрбээр хөдөлгөөн, үг хэл гээд бүхэлдээ л тэр өөрийгөө Меркуцио болсон байлаа. “Энэ хотыг талцуулсан танай хоёр гэр бүлийг тахал идээсэй”…