Сүүлд нэмэгдсэн

“Эмэгтэй хүн өөрийгөө ямар хүчтэй нөлөөтэй гэдгийг мэддэг бол өөртөө итгэх итгэл нь хүчирхэгжих байсан биз. Харин эрчүүд эмэгтэй хүнийг ямар хүчтэй нөлөөтэй гэдгийг мэдэх л юм бол үхтлээ айх биз.” -Katherine J. Kehler
Амжилтанд хүрсэн эрчүүдийг хөдөлмөрч гэж хардаг хэрнээ амжилтанд хүрсэн бүсгүйчүүдийг азтай гэж дүгнэх хандлага нийгэмд бий. Гэхдээ лидер бүсгүйчүүдийн цаана азаас хавьгүй олон чухал шинж чанар бий.

Үндэстний соёл урлагийн нэгдэл буюу “Ethnosphere” төсөл хоёрдах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг төсөл нь Монгол үндэстний соёл, язгуур урлагийг орчин үеийн шинэ хэмнэл урсгалруу амжилттай хөтөлж, үндэсний болон олон улсын үзэгч, сонсогч, урлаг шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ. “Ethnosphere-2015” шоу арга хэмжээ 2015 оны 4-р сарын 18-ны өдөр буюу өнөөдөр 19:00 цагаас МҮХАҮТ-д зохион байгуулагдах бөгөөд урлаг соёл, загварын салбарынхан нийлсэн 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй тайлан тоглолт тавигдах юм.

Монгол улс дахь Франц улсын элчин сайдын яамны урилгаар нэрт удирдаач Шарли Барбие Францын сонгодог хөгжмийн гоо сайхан, уран тансаг аялгууг үзэгч та бүхэнд толилуулахаар хүрэлцэн ирлээ.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 29. Санчир гараг. Дэлгэрүүлэгч одтой, 4 ногоон мэнгэтэй хөх Хулгана өдөр. Өдрийн барилдлага Идэр.Шүтэн барилдлага Нэр-өнгө. Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар3-8 градус, говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Хувь тавилан гэгч тааж боломгүй, гайхалтай, гэнэтийн байдаг. Гэнэт л нэг өдөр чи тэрэнтэй таарч, гэнэт л нэг өдөр чи түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ ойлгодог. Учрах ёстой хүмүүс л учирч, уулзах ёстой хүмүүс л уулздаг гэдэг.