Сүүлд нэмэгдсэн
АНУ-ын Виржиниа мужийн Норфолк дахь “Sentara General Hospital” эмнэлэгт үхлүүт байгаа Тагнуулын төв газрын ажилтан асан 78 настай Норманд Ходжес дуулиант мэдэгдэл хийсэн билээ. Тэрээр 1959-1972 оны хооронд ТТГ-ын 37 захиалгат аллагын гүйцэтгэгчээр ажилласнаа дэлгэсэн юм. Норманд Ходжес ТТГ-т 41 жилийн турш дээд түвшний тусгай мэргэжилтнээр ажиллажээ. Онц мэргэн буудагч, тулааны урлагийн мастер, тэсрэх бодис, хор хэрэглэх гойд чадвартай түүнийг ТТГ-аас гадна бусад тусгай албад ч АНУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн хүмүүсийг устгахад ашигладаг байсан гэнэ.
Сансарын тойрог замд нисч яваа сансрын нисгэгч аавдаа илгээсэн нэгэн америк охины ил захидлыг харуулсан бичлэг хэдхэн хоногийн дотор YouTube дээр 10 орчим сая удаа хүмүүс үзсэн гэх дээд амжилтыг тогтоожээ. Уг арга хэмжээг зохион байгуулагчид хэдэн арван автомашиныг дайчилсан байна.
Хятадын Гуандун мужид амьдардаг 20 настай Ян Тай бүсгүй хоёр жилийн дотор 45 кг жин нэмжээ. Тэрээр найз залуутайгаа болзож эхлэхдээ туранхай, хөөрхөн бүсгүй байсан бөгөөд олон ч эрчүүд түүнд татагддаг байсан гэнэ. Энэ байдалд дургүйцсэн Ю Пан найз бүсгүйдээ өдөр бүр илчлэг ихтэй хоол хүнс идүүлэх болсон бөгөөд түүнийг таргалуулахын тулд багагүй мөнгө зарцуулснаа ярьсан байна.
“Мартагдашгүй намар” уран сайхны киноны эсрэг дүр болох Туул охины дүрд Ч.Очгэрэл тоглож олны танил болсон. Гэхдээ тэрбээр үүнээс өмнө “Universe Best Songs 2011” наадамд оролцож анх олонд танигдсан.
“Цас цагаан охин” хэмээх энэрэл ухаарлын сайхан дууг хүүхэд ахуй насандаа МУГЖ Э.Бүрнээбаяртай ээж охин болон хамтран дуулж уран бүтээлчийн гараагаа эхлүүлж байсан Т.Аминаг өдгөө танихгүй хүн ховор. Бяцхан охин том болж “Universe best songs” наадамд оролцож шаггүй дуучин болсон гэдгээ батлан харуулж чадсан авьаслаг эмэгтэй дуучдын нэг.
Хөвч тайгын нууцлаг амьдарлыг өгүүлэх “Содура” кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байгаа юм. Хөвчийн тайга, цаатан иргэдийн өвөрмөц зан үйл, гайхалтай байгалийн зураглал, өв соёл нь бүдгэрч буй тэдний амьдралыг “Содура” киноноос үзэх боломжтой билээ
Залуу жүжигчин Батушка /Т.Баттулга/, хөөрхөн хэмээн дуудагддаг Дөлгөөн нар хамтран энэ хаврын хамгийн анхны романтик кинонд хайртай хосуудын дүрийг бүтээгээд байна. Үзэл бодол, хоёр өөр орчинд өсөж төрсөн ч хайр хэмээх гайхалтай завин дээр тэд хамтдаа аялах болно.
Монголчууд Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдрийг андахгүй, тоглолтыг нь алгасдаггүй. Өдгөө уламжлал болсон төрсөн өдрийн тоглолт хийх санааг анх ая зохиогч, продюсер Б.Ангирмаа найз нь санаачилж байжээ. Харин ес дэх удаагийн төрсөн өдрийн тоглолтоо “Сэхүүн салхи” хэмээн нэрлэж, 4 дүгээр сарын 20-нд буюу нэг дэхь өдөр Монгол Бөхийн өргөөнд хийхээр товлосон билээ.