Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа алтан хоолойтнуудын нэг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин эх орондоо иржээ. Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа төрсөн нутаг Сүхбаатар аймагтаа амарч байгаа аж. Түүний хань Д.Туяа нь эр нөхөртэйгөө нэг салбарт хүчин зүтгэдэг бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байсан юм. Гэргий Д.Туяа нь Алма-Ата хотын хөгжмийн дээд сургууль төгсч, Итали улсад мэргэжил дээшлүүлсэн уран бүтээлч юм.

Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг “Хийморь” уран сайхны киногоороо Тайланд улсад болсон Азийн аялал жуулчлалыг дэмжих киноны хоёрдугаар форумд оролцоод ирсэн билээ.

92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадам Лос-Анжелес хотын Долби театрт улаан хивсний ёслолоор эхэллээ. Уг ёслолоор дэлхийн шилдэг дизайнеруудын олон сарын турш ур ухаанаа шингээн байж хийсэн бүтээлүүдийг хэрхэн амилахыг харах нь хэн ямар шагнал авах бол гэсэн хүлээлттэй эн тэнцэхүйц бас нэгэн таатай мөч ажээ. Тус наадамд хүрэлцэн ирсэн зочдын гоёлоос танилцуулж байна.

Дэлхийн кино урлагийн тэргүүн наадам болох 92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадам Лос-Анжелес хотын Долби театрт сүр дуулиантайгаар болж өнгөрлөө. Энэ жилийн наадамд өмнөд Солонгосын “Parasite” киноны уран бүтээлчид “Оскар”-ын наадмаас хамгийн шилдэг буюу “Шилдэг кино” шагналыг хүртлээ. Ийнхүү тус кино “Академи Авардс”-аас дөрвөн шагнал хүртсэн Оскарын түүхэнд “Шилдэг кино”-гоор тодорсон анхны гадаад кино боллоо.