Сүүлд нэмэгдсэн

Монголын Орчуулагчдын Эвлэлийн ерөнхийлөгч О.Чинбаярын орчуулсан Оросын нэрт зохиолч А.Платоновын “Чевенгүр” романы нээлт өчигдөр ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль дээр амжилттай болж өнгөрөв. Уг нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмаа, тус сургуулийн захирал, доктор, профессор А.Н.Варламов болон А.Платоновын бүтээлийг судлаач эрдэмтэн докторууд, тус улсад суралцаж буй монгол залуусын төлөөлөл хүрэлцэн иржээ.

Төрийн банк нь “Яг түүн шиг” хүүхдийн хадгаламжийн аян зарлаад байгаа билээ. Уг аяны олон олон сюрпризийн нэг нь фото зургийн уралдаан юм. 0-17 насны хүүхдүүд дэлхийн болон монголынхоо оддыг дуурайж авахуулсан зургаа Төрийн банкны www.facebook.com/StatebankMN хаягны PM-ээр болон [email protected] майлаар илгээж, фото зургийн уралдаан оролцох боломжтой. Уралдааны 10 ялагчийг “Яг түүн шиг” шоуг үзэх эрхээр урамшуулахаас гадна Төрийн банкны гарын бэлэг гардуулна.

Монголын соёл судлалын холбоо, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философи, шашин судлалын тэнхэмээс санаачлан зохион байгуулдаг “Соёл судлаачдын үндэсний Х семинар”-ыг 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулж байна. Энэ удаагийн семинарыг НСУГ-ын 80 жилийн ойн хүрээнд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд гадаад дотоодын 50 гаруй эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлүүд тавигдаж байгаа юм.

Саяхантай “Учралын намар”дуугаараа сонсогч түмнээ байлдан дагуулаад хэдийнээ амжсан хийж буй уран бүтээл нь ямагт шинэлэг өнгө аястай ,ухаарлыг харуулдаг аьяаслаг уран бүтээлч юм. Хамгийн сүүлд буюу 5-р сарын 15 нд нийтийн сүлжээ буюу интернэт орчинд цацсан түүний дуулснаар “2В Entertainment”-ийн бүтээл “МИНИЙ НАНДИН” нэртэй дууны клип богино хугацаанд олон үзэгчдийн хандалтыг хэдийнээ аваад байгаа билээ.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа урлаг, гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, үндэсний урлагаа дэмжих, Ардын бүжгийн өв соёлыг таниулан сурталчлах зорилгын дор “ИХ ТЕАТР- БИДНИЙ ӨВ ” уриан дор Үндэсний Урлагийн Их Театрын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг албаны “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” бүжгийн тоглолт 2017 оны 6 сарын 01-нд 10:00, 12:00 цагуудаас хоёрхон удаа хүүхэд багачууд та бүхэндээ зориулан тоглохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.