Сүүлд нэмэгдсэн
Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 15. Ангараг гараг. Хонхорцог одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.
Монгол улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”-оос “Улаанбаатарын Хавар” олон улсын их наадмыг 2017.05.10-12-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Сүүлийн 10 жилийн туршид Монголын “ТОП-10” сургуулийн жагсаалтад тогтмол орж буй ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай “Гёте” сургуулийн 2017 оны дөрвөн төгсөгч DAAD-ын шалгалтад тэнцэж Германы их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах эрх авсан байна. Монгол хүүхдийг зөв төлөвшүүлж, оюун ухааны өндөр потенциалыг зөв удирдан чиглүүлж чадвал дэлхийд данстай дэлхийн хүн болж чадна гэдэг “Гёте” сургуулийн туршлагаас бүрэн харагдаж байна. Ирээдүй, хойч үедээ оюуны хөрөнгө оруулалт хийж, “ДЭЛХИЙН ХҮН”-ийг хэдийнээ бэлтгээд эхэлсэн тус сургуулийн захирал П.Хажидмаатай ярилцлаа.
Имарт нээгдснээр олон олон шинэ зүйлийг Монголдоо авч ирсэн билээ. Дотор авто зогсоол, дэлгүүр дотроо хооллодог дэли тасаг, хүүхдээ хуурайлж хөхүүлэх өрөө гээд хэрэглэгчдэд тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ олон олон шинэ бараа бүтээгдэхүүнийг монголчууддаа анхлан хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ долоо хоногт бас нэгэн шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх гэж байгаа юм байна.
Өнөөгийн нийгэмд байгаа бүхий л өрх толгойлон зүтгэж яваа хүчирхэг эмэгтэйчүүддээ зориулсан, эмэгтэй хүний үнэн…
Монгол Улсын Филармониос хэрэгжүүлж буй “Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид нэг гэр бүл” тоглолт энэ сарын 13-нд болно. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Олон Улсын “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. Иймд дээрх тоглолтыг үүнтэй уялдуулан зохиох гэж байгаа юм.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Архивын ерөнхий газартай хамтран архивт хадгалагдаж буй 16мм, 35мм-ийн хальсны дүрс бичлэгт суурилан экспериментал, абсракт видео бүтээл туурвих замаар хотын түүх, нийгэм соёлын өөрчлөлт, цаг үеийн шилжилт хөдөлгөөнийг олон нийт, залуу үеийнхэнд бүтээлчээр танилцуулах зорилготой “Хотын түүх ба Шилжилт, Хөдөлгөөн” төслийг 2017 дөрөвдүгээр сарын 24-өөс тавдугаар сарын 12-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.
Өнөөдөр тавдугаар сарын 9. Аугаа их Эх орны ялалтын баярын 72 жилийн ойн өдөр. 1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн II дайныг өдөөгч Гитлерийн Германы арми Берлин хотод үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тиймээс энэ өдрийг Оросын ард түмэн мөн дэлхийн II дайны хөлд нэрвэгдэж, зовж, зүдэрсэн улс орнууд ялалтын баяр болгон тэмдэглэж ирсэн.
Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 9. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 14. Ангараг гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй, улаан бич өдөр.
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
