Сүүлд нэмэгдсэн
Амьдралынхаа 30 жилийг Монголын хөгжмийн урлаг тэр дундаа рок попын хөгжилд зориулсан Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн амьдрал уран бүтээлийг өгүүлэх “Зууны дуу хоолой” ном худалдаанд гарчээ. Тус номыг яруу найрагч Р.Эмүжин бичсэн бөгөөд дуучин бүсгүйн уран бүтээлээс гадна хувийн амьдрал, хувь хүнийх нь тухай өгүүлснээрээ онцлог юм байна.
Загвар зохион бүтээгч Ариунаа Сүрид Хятадын “LvCL” загварын компаниас хамтран ажиллах санал тавьжээ. Гурван жилийн гэрээ байгуулж, шинэ коллекци гаргах бөгөөд Хятад хатдын өвөрмөц хувцаслалтын хэв шинжийгорчин үеийн загвартай хослуулах юм байна.
Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус шинэ оны босгон дээр шинэ уран бүтээлээ та бүхэндээ толилуулж байна. Тус хамтлагийн “Монголжингоо” хэмээн шинэ уран бүтээлийн аяыг Б.Чинбат, үгийг ZZ нар бүтээсэн бол ART продакшн, ANDRAMODEL агентлаг, ONEMUSIC продакшн, E студио нар хамтран ажиллажээ.
1970-аад оны сүүлчээр юмдаг, манай нутгийн нэг айлд зочилсон хүн гэрийн эзэнтэй сүрхий ам зөрөөд, гарч явахдаа гэрийнх нь хошлон бүсийг тас тас огтолж орхиод явчихжээ. Үүнийг сонссон эмгээ маань “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА, АРАЙ Ч ДЭЭ” хэмээн халаглаж байсансан.
Жил бүрийн нэгдүгээр сард урлагийнхан олон тооны классик концерт тоглодог билээ. Энэ нь шинэ оноо урам зориг, эрч хүчтэй эхлэхийн бэлгэдэл болдог. Энэ бүтэн сайн өдөр 17:00 цагт Сөүлийн урлагийн төвийн концертын танхимд филармони найрал хөгжмийнхөн “New Year Magic” нэртэй тоглолт тавина.
Алдарт Дубай нь олон Улсын кино наадмын улаан хивсний ёслолд Монгол Улсаас анх удаа манай хувцас загварын шилдгүүд урилгаар оролцжээ. Тодруулбал Мисс Монгол аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо болон Тансаг мода загварын агентлагийн захирал Б.Уянга модель Б.Солонго нар тус наадамд оролцож, олон улсын наадамд эх орныхоо нэрийг зарлуулжээ.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
