Сүүлд нэмэгдсэн

Аргын тооллын 4 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 8, Өглөгт охин одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооноос санаачлан хоёр дахь жилдээ Дэлхийн сэтгүүлчдийн форум /World Journalist conference/-ыг 2017 оны 4 сарын 3-7-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн форум “Дэлхий дахины энхтайваны үйлс дэх хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг” сэдвийн доор болж байгаагаараа онцлог юм. Энэхүү форумд 55 улсын 90 гаруй сэтгүүлчид оролцож байна. Тус форумыг БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо зохион байгуулж, БНСУ-ын Соёл, спорт аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Солонгосын сан, Солонгосын Хэвлэлийн сан зэрэг байгууллагууд ивээн тэтгэж дэмжиж оролцож байна. Форумыд төгсгөлд оролцогч сэтгүүлчид нэгдэн “Дэлхий дахины энхтайваны тунхаг”-ыг батлан гаргах зорилготой юм.

Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын байнгын зорчигч тээврийн үйлчилгээ эхэлсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баян-Өлгий аймгийн удирдлагууд тус тус оролцсон юм.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын өдөрлөг 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 4 дэх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд өдөрлөгийг үндэсний шилдэг бүтээгдэхүүн “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж, номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд гарын бэлэг гардууллаа.

Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-2” шоуны хоёр дахь удаагийн тоглолт эхэллээ. Ням гаригийн үдэш бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг “Яг түүн шиг-2” шоуны хоёр дахь дугаарт “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами нар оролцох нь тодорхой байсан бол найм дахь оролцогч нь анхны дугаар дэлгэцээр цацагдтал нууц хэвээр байсан юм. Тэгвэл өчигдөр үдэш (2017.04.02) “Яг түүн шиг-2” шоуны анхны дугаар дэлгэцээр цацагдаж, найм дахь оролцогч буюу нууц ноёнтон тодорч, “Яг түүн шиг” шоуны анхны дугаарын шүүгч “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү байлаа. Тэрбээр уг шоунд оролцох гаргалгаагаа сошиал ертөнцөөр аялах явцдаа олсон гэдгээ зарласан юм. Тэрбээр “Яг түүн шиг-2” шоунд 60, 70-аад оныхныг төлөөлж оролцох бөгөөд олимпын “Түрүүлэхдээ биш оролцохдоо” гэдэг зарчмыг баримтална гэсэн юм.

Испаний Alcala de Henares хотод олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын GRAN KLAVIER IV уралдаан гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Долоон орон оролцсон тус тэмцээнд манай 20 төгөлдөр хуурчид амжилттай оролцож, гоцлолоор 10-11 насанд Б.Мишээл II, Г.Амина III байр эзлэв. Мөн Э.Энхдөлгөөн, Б.Ялгуун нар ангилалдаа IV байр эзэлсэн бол ансамблиар тэргүүн байрт шалгарлаа.

Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам өнөөдөр алтан цомын эздээ тодруулна. Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй “Азтай бадарчин” наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах аж. Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь өнөөдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох юм байна.

Та нартаа би нэг үлгэр хэлж өгье. Энэ “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан нь” үлгэр, зохиол минь бөгөөд манай бяцхаан Хүүхэлдэйн театрт жүжиг болж тавигдаад жил болох гэж байгаа. Хүүхдэд зориулсан дэлхийн сонгодог үлгэрүүд, жүжгүүд л манай тайзнаа тавигддаг, түмний үрсийн тархийг юугаар цэнэглэдэг хүн бэ гэж мэдэхгүй нэг нь хэрэгт дурлах ч магад.
Тэнэг цаг үедээ бухимдаж, мулгуу нартай цэц хаялцаж сууснаас өөрийн чадлаар ирээдүйгээ гэгээрүүлье гэж энд ирснийх, овоо хэдэн жүжиг бичжээ. Намайг байнга дэмжиж, магтаж онгироодог та нарынхаа буянаар. Үлгэрээ тэвчээртэй уншаарай, гол хэсэг нь ардаа шүү.