Сүүлд нэмэгдсэн
Энэ удаагийн дугаарын зочноор, дуурийн дуучин, гавьяат багш Ц.Ерөөг урилаа. Тэрээр Монголын дуурийн урлагийг дэлхийд сурталчилж яваа, гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшиний багш билээ.
ОХУ-ын Москва хотноо “Монголын кино өдрүүд” өнгөрөгч 11 дүгээр сарын 29-өөс энэ сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Монгол Улсын БСШУСЯ болон ОХУ-ын Соёлын яам хоорондын соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөө, 2016 оны арваннэгдүгээр сард БСШУС-ын сайд Ж.Батсуурийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийтэй байгуулсан протоколын хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Рок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийхээр болжээ. Тэд “Нүргээн” нэртэй хамтарсан тоглолтоо ирэх 12 дугаар сарын 9, 10-нд хийхээр болсноо цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Монголын хөгжмийн урлагийн хоёр том хамтлагийн фэнүүд хоёр өдөр дуртай дуунуудаа сонсон Улаанбаатар паласт доргих нь.
Монгол Улсын Гавьяат Жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор, монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч Дунжаагийн Нанжид “Бүжгийн урлагт 70 жил” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, 70-н жилийн ойг нь тэмдэглэх гэж байна.
Монгол Улсын консерватори /Хөгжим бүжгийн коллеж/, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн хамтарсан нөхөрлөлийн тоглолт өчигдөр /2017.11.29/ Улаанбаатар хотноо боллоо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд урлаг, соёлоо ард түмэндээ сурталчлан таниулах зорилго дор энэхүү тоглолтыг хийжээ. Үүний өмнө Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн урилгаар Монгол Улсын консерватори нь БНХАУ-ын Хай Нан их сургуулийн хөгжмийн дээд сургууль, Хай Нан багшийн их сургуулийн хөгжмийн дээд сургуультай хамтран Хай Нан мужид нөхөрлөлийн тоглолт хийсэн юм байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, “Соёл, урлаг-Үндэсний дархлаа” уриатайгаар “Соёл урлагийн ажилтны улсын II чуулган” Төрийн ордоны Их танхимд болон яам, агентлаг, соёл, урлагийн байгууллагууд дээр 29-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж буй. Тэрбээр чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар соёл, урлагт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэдгээ илэрхийлсэн юм. Үүний дараа УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Соёл, урлаг-Үндэсний дархлаа” сэдвээр илтгэл тавьсан юм.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
