Сүүлд нэмэгдсэн

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургууль Монголын хуульчдын холбоотой хамтран Ерөнхий боловсролын XII ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй сэдэмж бичгийн уралдаанд та бүхнийг урьж байна.

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 29. Сумъяа гараг. Шувуун хушуут одтой, зургаан цагаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр.

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гарагт “Эх дэлхийн цаг” арга хэмжээг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэхийг уриалж, Эх дэлхийнхээ төлөө нэг цаг гэрлээ унтрааж, эрчим хүчээ хэмнэдэг. Энэ жил “Эх дэлхийн цаг” арга хэмжээг өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэнэ.