Сүүлд нэмэгдсэн

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүр бүжигчин бүсгүйг гэрлийн хурдаар сониуч олны овоо хараанд оруулах нь тэр. Түүний залуу нас, гоо үзэсгэлэн үзэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж, бас тэр хэрээрээ түүний тухай “онгичих”-од хүргэсэн удаатай. Мэдээж энэ бол ҮДБЭЧ-ын гоцлол бүжигчин М.Бямбаа юм. Хэдийгээр олонд танигдсан нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн Яргуйн дүр ч угтаа М.Бямбаа бол чамгүй олон жил урлагийн тайзнаа амьдарсан нэгэн.

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 25. Сугар гараг. Тооно одтой, найман цагаан мэнгэтэй, шар бар өдөр.

Дуучин Лана Дэл Рэе болон The Weeknd нарын “Lust for Life” хэмээх шинэ уран бүтээл нь өчигдөр BBC радиогоор анх удаа цацагджээ. BBC-ийн радиогийн хөтлөгч: “Классик дуучин Ланагийн уянгалаг хоолой, The Weeknd-ийн орчин үеийн хэмнэлтэй ууссан нь гарцаагүй энэ зуны шилдэг уран бүтээл болох нь дамжиггүй” хэмээн хэлжээ. Залуу дуучдын шинэ уран бүтээл нь The Weeknd-ийн Starboy цомогт “Stargirl Interlude” хэмээх нэрээр орж байгаа аж.

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр аав болжээ. Өнгөрсөн онд дахин шинээр тавигдсан алдарт “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар тоглосон. Тиймээс ч тэд орчин цагийн Ромео, Жульетта гэгдэх болсон. Орчин цагийн Ромео Б.Шинэбаярын гэргий Г.Хандаа хэмээх бүсгүй байдаг бөгөөд энэ сарын 13-нд амаржсан байна.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрчээ.

Аргын тооллын 4 сарын 20, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24, Булаагч одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхтгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.