Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Жонни Деппын шүтэн бишрэгчид Эмбер Хёрд түүнээс салах төлөвлөгөөгөө эртнээс бодож олоод, хэрэгжүүлсэн байна хэмээн сэжиглэх болов. Жүжигчин бүсгүй тэрбумтан, Тесла компанийг үндэслэгч Илон Масктай дотноссоны дараа хүмүүс ийм дүгнэлтэд хүрсэн байна. Жонни, Эмбер хоёр энэ оны нэгдүгээр сард хоёр тийш болсон ч жүжигчин эмэгтэй ээлжит эртэйгээ гэрлэхээр зэхэж байгаа аж.

Охидын “Sound of kiss” хамтлагийн экс гишүүн, “Эмоци” продакшинд данстай жүжигчин, дуучин, фото модель гээд тун ч олон “гуншинтай” нэгэн бол Мино юм. Кинонд шимтэгсэд “Хайрлаж болох уу”, “Амьдралд тавтай морил”-д тоглосноор нь анддаггүй бол рекламны мангасууд түүний залуу нас, гоо үзэсгэлэнг хэдийнэ овоо хараанд авсан нь бий.

Үндэсний контентийг чанартай хийж үзэгчдийн хүртээл болгодог “25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэсэн “Улаанбаатарт нэг удаа”, “Тайгад нэг удаа” реалити шоу нэвтрүүлгийн үргэлжлэл болох Монгол болон Өвөр Монголын ахуй амьдрал, малчдын мал маллах арга ухаан, мал аж ахуй, зан заншил, нийгэм, соёлын ялгаа зэргийг харьцуулан харуулах “Ар, Өвөр Монголд нэг удаа” реалити шоу нэвтрүүлэг 4-р сарын 18-ны мягмар гарагаас эхлэн “25 дугаар суваг” телевизийн дэлгэцнээ гарах гэж байна.

“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэг өмнөх миссүүдээс илүүрхэж, чансаагаа ахиулж чадсан гэдэг утгаараа ард түмнийхээ бахархал хүндлэлийг хүлээсэн нэгэн. Чухам энэ үеэс түүнийг олон нийт онцолж, хувийн амьдрал хийгээд хувьсгалын зүйлүүдээс сонирхох болсон.

Японы WedgeHoldings группээс зохион байгуулж буй “Азийн манга зургийн уралдаан”-ы Вьетнам дахь нээлтийн үйл ажиллагаанд Элчин сайд Д.Билэгдорж уригдан оролцож, үг хэлэв. Нээлтэд Вьетнамын ССАЖЯ-ны Дүрслэх урлаг, гэрэл зураг, үзэсгэлэнгийн газрын дэд дарга Чан Тхи Тху Донг, Япон Улсын ЭСЯ-ны Соёл, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ёоко Аназава нар байлцав.