Сүүлд нэмэгдсэн

Богд хааны ордон музейн 90-н жилийн ойг тохиолдуулан “Богд хааны ордон музей-Бидний бахархал” үе үеийн ажиллагсад, албан хаагчдын дурсамж уулзалтыг зохион байгуулж байна. Тэртээ 1926 онд Ардын Намын Төв Хороо Засгийн газар улсын музейг тохижуулах товчоог байгуулсан бөгөөд 1926 оны 4-р сарын 1-ний өдрийн тогтоолоор VIII Богд Жавзандамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн улмаар Богд хааны өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэр гаргаснаар тус музейн үүсэл суурь тавигдсан түүхтэй.

Нийслэлийн иргэд маань жил бүрийн 12 дугаар сарын 31-нд буюу он солигдох мөчид төв талбайдаа цуглаж “Улаанбаатарын Мөнгөн Үдэш” цэнгүүнээ дуу хуур, бүжиг наадам, баяр хөөрөөр дүүрэн ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Сүүлийн үед Монголд хүчээ аваад байгаа та бидэнд хэдийнээ танил болсон Spinning /дугуйтай аэробик/-ийн талаар нэгэн сонирхолтой яриаг өрнүүлэхээр Голден Жим фитнес клубын захирал ноён Ц.Баянмөнх багшийгаа энэ удаагийн ярилцлаганыхаа зочноор урьсан юмаа.

Богд Зонхова өөрийн багш Риндаваад зориулан Мигзэмийг зохиож багшдаа барихад багш нь ихэд баясан таалж “Намайг ийн магтах нь зохисгүй. Харин номын богд Лувсандагва таны эрдэм чадал, үйлс зохионгуйд нийцнэ” хэмээн “Цастын мэргэдийн оройн чимэг Риндаваа” гэдгийг өөрчлөн “Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова” хэмээн магтан зохиосон түүхтэй.