Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгав. Төслийн үзэл баримтлалд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

“Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” аравдугаар сарын 29-нд тохиодог. Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж, дэлхий дээр жилдээ 17 сая хүн, 6 секундэд нэг хүн харвалтанд өртөж байна.Энэхүү өдөрт зориулан Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт өнөөдөр болно.

1985 онд National Geographic-т домогт зураг нь гарсан эмэгтэйг Пакистанд баривчилжээ. Уг эмэгтэйг гадаад паспорт хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт сэжиглэж, тэр удаан хугацаанд хоригдох аюултай тулгарсан гэж Dawn сонин бичжээ.

Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл өнөөдөр эхэллээ. МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн “Шувуун саарал” наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрлэж, өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байна.

Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” киноны гол дүр болж чадсан. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охины гараас дүүлэн ниссэн бүргэд адил түүний нэр хүнд ч холливуд даяар алдаршсан билээ.

Фэйсбүүкийн хэрэглэгч Khashaa гэж залуугийн өчигдрийн оруулсан нэгэн пост өнөөдөр фэйсбүүк хэрэглэгчдийн сайшаал талархалыг хүлээгээд байна.Энэхүү сайхан мэдээг уншигчидтайгаа хуваалцах үүднээс дээрх залуугийн постыг та бүхэнд хүргэж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.