Сүүлд нэмэгдсэн

Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” киноны гол дүр болж чадсан. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охины гараас дүүлэн ниссэн бүргэд адил түүний нэр хүнд ч холливуд даяар алдаршсан билээ.

Поп хатагтайн фэнүүдэд дуулгах таатай мэдээ байна. Ганган гацуураа засч, гял цал даашинзаа зэхээд хамгийн тансаг үдэш хэзээ, хаана тохиох вэ гэж эрэл сурал болж байгаа бол МУГЖ Б.Сарантуяагийн “Мөнгөн шөнө” live concert мөдхөн болох гэж байна. Хамгийн гол нь ердөө 100-хан хүнд, их хотын номер нэг ресторанд үнэнч фэнүүдээ хүлээн авч, үе үеийн хит дуунуудаа чанх дэргэд нь дуулах гэнэ.

Монголчуудыг гэр бүлээр нь цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан “Авъяаслаг Монголчууд” шоу энэ жилийн ялагчаа хэдхэн хоногийн өмнө зарласан. Энэ жилийн ялагчаар хуучин цагийн кантри урсгалыг оруулж ирж чадсан дуучин О.Энх-Эрдэнэ шалгарч, 100 сая төгрөгийн эзэн болсон юм.