Сүүлд нэмэгдсэн

Амьсгалын фитнес амьдралыг уртасгана Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах сайхан үед бид амьдарч байгаа азтай хүмүүс. Дээхэн үед юун фитнес манатай дасгал хөдөлгөөний талаар ч мэддэг хүн цөөхөн байсан. Тэгвэл өнөө үед олон улсад фитнесийн спорт улам нарийсаж амьсгалын хүртэл фитнес байдаг болсон талаар дуулаад миний бие ихэд гайхаж билээ.

Сүүлийн үед олны танил одуудын зургууд хакерийн халдлагад ихээр өртөж байгаа билээ. Тэдний нууц зургуудыг интернэтээр тараан саяхан британи жүжигчин Эмма Уотсоны нүцгэн зураг тарсан бол энэ удаад америк жүжигчин Аманда Сеифрэйдийн зураг мөн ил болжээ. Түүний найз залуу мөн жүжигчин бөгөөд энэ удаад залуу хосын секс зураг хүртэл алдагдсан байна.

Өнөөдөр гуравдугаар сарын 22 буюу өдөр, шөнө тэнцэх энэ өдөр казахууд өвлийг өнтэй давсны баяраа тэмдэглэдэг. Өнгө өнгийн хээ хуартай хувцас хэрэгсэл, ширмэл ширдэг, сургуулилттай бүргэд гээд үндэснийхээ уламжлал хэв маягийг хадгалсаар ирсэн казах түмний “Науриз” буюу Нарны баяр өнөөдөр тохиож байна.

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 17-нд “Үзэсгэлэнт гүнж бас жонон” уран сайхны кино АНУ-д албан ёсоор нээлтээ хийж, Орос, Сингапур, Серби, Казакстан зэрэг 24 орны кино театруудаар гарч эхэлсэн. 2017 оны хамгийн их хүлээлт үүсгээд байсан тус кино, кино театруудад гарч эхэлснээсээ хойш 4 өдрийн дотор, дэлхий даяар нийт 350 сая америк долларын ашиг олж, дээд амжилт тогтоогоод байгаа тухай олон улсын СNN агентлаг мэдээллээ.

Хошин урлагийн жүжигчин Б.Отгонтуяа, “Сайхан бүсгүй” хэмээх фэйсбүүк групптэй хамтран, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийжээ. Тэд, хүүхдийн тасгийн цонхыг сольж, ариун цэврийн өрөөг бүрэн шинэчлэн хүлээлгэн өгсөн байна. Хүүхдийн тасгийг засварлах ажилд иргэдээс найман сая төгрөг цугларсан бөгөөд үлдсэн зардлыг фэйсбүүк группын гишүүд бүрдүүлжээ.

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.