Сүүлд нэмэгдсэн

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Охид бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг олны танил эмэгтэйчүүдийн нэг бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо билээ. Түүнээс өөртөө хэрхэн анхаарал тавьдаг, гоо сайхны зөвлөгөө зэргийг авахыг охид хүүхнүүд ихээр хүсдэг. Тэгвэл тэрээр сүүлийн үед Монголдоо хамгийн чанартай Холливуд смайл хийх болсон нэгэн эмнэлэгийг сонгон тус эмнэлэгийн талаар видео зөвлөмж оруулжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Филаделфиа оркестрийн Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Владимир Петровичийг хүлээн авч уулзлаа. 2016 оны гуравдугаар сард Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд н.Алтангэрэл Улаанбаатар хотыг төлөөлж, Филаделфийн оркестрийн захирал А.Вулгамортой “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсны дагуу дөрөвдүгээр сард тус оркестрийн менежер хатагтай Кэйтээр ахлуулсан ложистикийн баг Улсын филормони, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр, Хөгжим бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтарсан тоглолт хийхээр ярилцсан тухай танилцууллаа.

Эсгийгээр үнэг урлахын учир нь нялх хүүхдийн сэтгэхүй зүүд бодит амьдрал хоёроо ялгах хүртэл хөгжөөгүй байдаг учраас зүүдэндээ унтаж байхдаа нас барах тохиолдол цөөнгүй байдаг.