Сүүлд нэмэгдсэн
/Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулав/
Улаанбаатар чуулга Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан үндэсний дуулалт жүжгийн тоог нэгээр нэмж, өөрийн урын сангаа баяжуулсан нь “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг байлаа.
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “БОЛОР ЦОМ” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 33 дахь жилийнхээ босгыг алхах гэж байгаа билээ. Тус наадам хоёрдугаар сарын 2-нд буюу маргааш Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийн Монголын зохиолчдын эвлэл дээр хүлээн авсан ба 150 гаруй найрагч бүртгүүлснээс хоёрдугаар шатанд 30 гаруй бүтээлч тунаж үлджээ.
Уран зураг, урлагт хайртай хэн бүхэнд дуулгахад та бүхний мэлмийг мялаах нэгэн үзэсгэлэн дэлгэгдэж байна. Зураач Б.Мөнх “Будагтай богц” уран зургийн үзэсгэлэн МУЭ-д өчигдөр нээлтээ хийлээ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Монголчууд бид аж төрөх, айл гэрийн ёсны баялаг уламжлалтай. Хүүхдийн нэр өгөх, хүүхдийн угаалгын зан үйл, хүүхдийн даахь үргээх, удам залгуулах ухаан, найрын дэг ёс, шинэ гэрийн найр, хуримлах, насны ой тэмдэглэх, төл авахуулах, мал хөнгөлөх, ноос савах, эсгий хийх, ан агнуур зэрэг аж төрөх болоод айл гэрийн зан үйлийн гайхамшигтай ёс дэгтэй ард түмэн бид билээ.
Орчин үед дээрх биет бус соёлын өвүүд алдагдах, мартагдах нь олонтаа болж, уламжлалт зан үйлүүдийг гажуудуулах тохиолдол гарах болсон.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 2. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 24. Ангараг гараг. Онгоц одтой, 2 хар мэнгэтэй, хөх бар өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана.
Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эхээр 35-40 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлаг өнгөрөгч 2015 онд амжилт бүтээлээр дүүрэн байсан тухай хамтлагийн цахим хуудастаа нийтлэжээ. Тэрбээр үнэнч фенүүдэд нь сонирхолтой байлгах үүднээс бүрэн эхээр нь нийтлэж байна.
Монголын рок, поп урлагт “Төмөр хатагтай” хэмээн нэрлэгдсэн бүсгүй бол ая зохиогч Б.Ангирмаа юм. Тэрбээр “Киви”-гээ овоо боловсруулчихаад, одоо “Кактус” ургуулах ажилдаа ханцуй шамлан орсон гэдэг. Цаг нь болохоор гурван бүсгүйгээ ил гаргах аж.
Түүнийг “Төмөр хатагтай” гэж цоллуулаад удсан. Үүндээ ч тэр дассан хэмээн хошигнодог. “Энэ нэр нэг талаар зүгээр санагддаг юм. Би ажилдаа хариуцлагатай ханддаг, шаардлага өндөртэй, дээр нь зарчимч. Тийм болохоор ингэж нэрлэсэн байх. Намайг амжилтад хөтөлсөн хоч, хаяг шүү.
Монголын урлагийг “Хурд” хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай”, “Монголтойгоо би адилхан”, “Зураг шиг бүсгүй”, “Санаж байна” зэрэг олон гайхалтай уран бүтээлийг нь аялахгүй өнгөрсөн монгол залуус цөөхөн болов уу.
Тус хамтлагийнхан үргэлж бусдаас шинэ содон байж чаддаггийн учир Монголын рок, поп урлагийн түүхийг хориод жилийн турш амжилттай бичилцэж олон ч залуус, аав ээж, амраг хосуудын сэтгэлийн утсыг аялгуут дуу хоолойгоороо хөглөсөөр ирсэн билээ.