Сүүлд нэмэгдсэн

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх тул халтиргаа гулгаа үүсч зам даваа хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 21, 22-нд зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 21, 22-нд Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Загварын ертөнцийн дуулиант хосуудын тоонд зүй ёсоор багтсан мисс Ч.Содтуяа, загвар өмсөгч А.Чингүүн нар дурлалын романсаа төдийлөн удаан үргэлжлүүлээгүй. Содонгоо хэмээх хөөрхөн охиноо өөрийн нэрээр овоглож, загварын тайзнаа гаргасан мисс Ч.Содтуяа өдгөө АН-ын хурган даргатай ханилж яваа.

ОХУ-ын Москва мужийн Красногорын районд оршин суугч, оросын төмөр замын РЖД нийгэмлэгийн топ-менежер нэгний Samsung Galaxy гар утас дэлбэрсний улмаас гурван давхар орон сууц нь бүрэн шатаж, өөрөө түлэгдэж гэмтсэн байна.

Ганга нуурын талаас илүү хувь нь ширгэсэн гэх таагүй мэдээлэл нэг хэсэгтээ гарсан. Тиймээс Ганга нуурын усыг сэргээхээр олон ажлуудыг хийж эхэлсний үр дүнд нуурын ус эргэн сэргэж эхэлснээр зогсохгүй нууранд 16 төрлийн шувуудаас гадна 690 хун чуулж байгаа мэдээллийг холбогдох хүмүүс өгсөн байна.