Сүүлд нэмэгдсэн

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур 2015” наадмын хүндэтгэлийн “Гала” тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Тоглолтын үеэр 2015 оны шилдэг дуу болон хөгжмийн зохиолчийг шалгаруулсан юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн санаачлагаар монгол дуу, монгол урлагийг дэлхийд таниулах зорилгоор “Монгол дуу дэлхийд” уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдаан нийт дөрвөн үе шаттайгаар явагдах бөгөөд тус уралдааныг МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы “Doly production”-ны хамт олон мөн хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Бид өөрийн хийсэн үйл, нисваанисынхаа эрхээр таглаатай саванд хийсэн зөгий мэт тэр л савнаасаа гарч чадалгүйгээр буяныхаа эрхээр тэнгэрийн оронд, буяны үрээ бараад нүгэл хилэнцээ даваад ирэхээр доод гурван муу заяанд унаж, атаа хорслын нисваанис арвидсанаар асурид, хармын нисваанисаар бирдэд гэх мэт төрөлд шидэгдсээр энэ орчлон хорвоод хэмжээлшгүй олон галвыг өнгөөрөөсөн байдаг ажгуу.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 21. Санчир гараг. Тэргүүн дагуул одтой, 5 шар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана.

Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна

2016 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар явган шуурга шуурна. Завхан голын эхээр 37-42 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Монгол Улсын Филармони гэгээн хайрын баярын өдөрт зориулан жил бүр уламжлал болгон “Би чамд хайртай” тоглолтыг хосууддаа хүргэдэг билээ. Тэгвэл энэ жил ч мөн “Би чамд хайртай” симф-жазз тоглолтоо 02-р сарын 14-ны 19.00 цагт Улсын Филармонийн тайзнаас хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Тоглолтонд хүрэлцэн ирсэн хосууддаа олон гайхалтай сюрпризүүдийг бэлтгэж байгаагийн нэг нь “ХАЙРЫН ЗАР” хөтөлбөр юм.

Монголын загварын акул топ моделиуд кино урлагт тун чадварлагаар нэрээ мөнхөлж яваа. Чансаатай хэдэн топуудын тэргүүн эгнээнд багтдаг даруухан, боловсролтой бүсгүй бол яахын аргагүй Э.Сэлэнгэ. Үеийнхэн нь кино урлагт хүч үзэж байхад яагаад болохгүй гэж хэмээн сэтгэл шулуудан телевизийн урлагт эргэлт буцалтгүй орон нэр хүндэттэй нэвтрүүлэгчийн албыг хашиж байгаа түүнийг үзэгчид өндөр үнэлж байгаа гэнэ лээ.

МҮМ-н өөрийн цуглуулгадаа хадгалагдаж буй 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг багтаасан “Хөөрөг, даалин” сэдэвт тусгай үзэсгэлэнгээ Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан үзэгч олны хүртээл болгож байна

Гурван охин хамтлаг Швейцарийн Давос хотноо “Монголын үдэш” арга хэмжээний үеэр шуугиулсан гэнэ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болсон “Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга” уулзалтад баг бүрдүүлэн оролцсон юм. Чуулганы үеэр уламжлал болсон “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулахад ая дуугаа өргөсөн гэнэ шүү.

Яруу найрагч, зохиолч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа “Битгий уйл, миний Монгол” шүлгээ тэрлэжээ. Тэрбээр Үнэн, худлын тэнцвэр үүдэн хойморт шарвахын цагт
Үгүйрэл ядуурлын дундуур үеийн үед дүрэлзсэн омог
Үндэсний гэх юм зүрх чинь л үлдэнэ” хэмээн өнөөгийн нийгмийн болоод улс төрийн ороо бусгай байдлыг илэрхийлэн шүлэглэсэн нь олонд хүнд таалагдав.