Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 13. Сугар гараг. Хэрцгий охин одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 30-35 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар 30-35 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 23-28 градус хүйтэн байна.

З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайд гэдгийг та бүхэн мэднэ. Сайд маань энэ салбарыг авч явах гэж зүтгэж л яваа байлгүй. Чөлөөт цагаараа юу урилгаар уу саяхан болсон киноны нээлтэд ирж, аймшгийн киног сонирхож байх үеэрээ манай дуранд ийнхүү дуссан юм.

АПУ Трейдинг компани Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001:2008 стандартыг хангаж SGS олон улсын баталгаажуулалтын байгууллагаас БАТЛАМЖАА гардан авлаа. ISO 9001:2008 нь Олон улсын Чанарын удирдлагын тогтолцооны стандарт бөгөөд эцсийн бүтээгдэхүүн (бараа, үйлчилгээ)-ийг баталгаажуулхаас гадна бүтээгдэхүүн боловсруулах үйл явцыг илүү анхаардаг билээ.Тус стандартын гол зорилго нь тухайн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бий болгоход тогтмол чиглэдэг гэсэн баталгааг хэрэглэгчдэд өгдөгт оршдог билээ.

“Үл таних эмэгтэй” кинонд Зулцэцэг гэх эмэгтэйн дүрийг анх бүтээн урлагт хөл тавьсан жүжигчин О.Долгорыг дүрээ сайн өөрийн болгож тоглодог цөөн хэдэн эмэгтэй жүжигчдийн нэг гэдэг.

Тэрбээр “Өдөр өдрийн наран”, “Хоёулаа унтах уу” кино, “Ану хатан” киноны Мандарваа хэмээх эрэмгий, зоригтой шадар бүсгүйн дүрд мөн “Улаан пальто”, “Ар хударга” кинонд тун чиг чадварлаг дүрээ гаргасан.