Сүүлд нэмэгдсэн

Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос жил бүрийн 10-р сарын 20-ныг “Маркетеруудын өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэ өдрийг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дөрөв дэх удаагаа зохиогдож буй маркетеруудын өдрийн хүрээнд 10 сарын 21-ний өдөр “Монгол Маркетеруудын Дөрөвдүгээр Чуулган”, “Реклам залгигчдын шөнө”, “Marketer’s Party” зэрэг цогц арга хэмжээ тус тус болно.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг нохой сарын шинийн 2. Сумъяа гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говь болон Говийн бүсийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 8-10 градус дулаан байна.

Дэлхий дахинаа “Амьд барби” хэмээн танигдсан Украйны дуучин, загвар өмсөгч Валерия Лукьянова ирэх аравдугаар сарын 4-нд Монголд ирэх гэнэ. Тэрээр манай улсад анх удаа зохион байгуулж буй “Face of Beauty International-2016” олон улсын гоо бүсгүйн тэмцээний хүндэт зочноор уригдан ирж байгаа ажээ.
Тус тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах төслийн удирдагч Ж.Анхбаяр “Украйны “Амьд барби” маань аравдугаар сарын 4-нд монголд газардана. “Амьд барби” маань өмнө нь Украйн улсын миссээр тодорч байсан. Мөн улсдаа алдартай дуурийн дуучин юм билээ. Тиймээс энэхүү гайхалтай авьяасыг нь монголын үзэгчдэдээ хүргэхээр бид бүхэн хичээн ажиллаж байна” гэв.

Хонины ордны хайр дурлалын харилцааг энэ сард Бархасбадь гараг ивээнэ. Мөн Нар, Буд гараг хоёр дэргэдүүр нь дамжин өнгөрч давхцсанаар хостой Хонинууд хайртыгаа урьд урьдынхаасаа илүү халамжилхын хажуугаар өөртөө цаг гаргана. Сарын турш гэрлэлт, хайр дурлалын амьдрал, хайртай дотны хүн зэрэг чинь чиний бүхий л ертөнц байх бөгөөд бусад зүйлс нь тэрхүү ертөнцийг чинь тойрон эргэдэг дагуулууд байх болно. Гэхдээ энэ хүслийнхээ хажуугаар хайртаасаа хариу нэхэхгүй байхыг хичээгээрэй. Үгүй бол чи сэтгэлээр унаж, урам чинь хугарч мэдэх юм. Хайр дурлалын Сугар гараг сарын 19-нийг хүртэл Хониныхонд таагүй байрлалд байх учраас тэр.

Чингис хааныг 500 эхнэртэй байсан хэмээн тэмдэглэсэн нь ховор бус. Энэ нь нэг талаас ташаа мэдээ боловч нөгөө талаас оргүй худал зүйл биш. Тэрээр эхнэр Бөртөөс дөрвөн хүү, таван охинтой. Хожим нь хатан болгосон Хулангаас Хүчүлүг хэмээн нэг хүүтэй. Татаараас богтолсон эгч, дүү хоёр бас хатанд тооцогдоно. Алтан улсын хааны охиныг бас хатан болгож авсан.