Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 12. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр.

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгаар цас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.

УИХ 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгосон.