Сүүлд нэмэгдсэн

ӨМӨЗО-ны кино найруулагч Ө.Батбагана манай улсад хүрэлцэн ирж кино бүтээх гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл авъяаслаг найруулагч маань Монголын кино урлагийн шилдгүүдтэй хамтарч нэгэн сайхан уран бүтээл туурвижээ.

Чойжин ламын сүм музей жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. 2015 онд “Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээний “Дэд” байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Шөнийн музейд Хөсөгтөн” ардын урлагийн тоглолт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Энэ жил Улсын Филармонийн Морин хуурын чуулгатай хамтран “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” үдшийн цэнгүүнийг 2016 оны 09 сарын 14-ний өдөр 19.00 цагт зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Фукуокагийн азийн соёлын шагналт, профессор Намжилын Норовбанзад гуай Монголын Соёл Урлагийн их сургуулийн уртын дууны багш нарыг бэлтгэх, сургалтын дэг тогтоох, хөтөлбөр боловсруулахад тулгын чулууг нь тулсан эрхэм хүн юм. Одоо СУИС-д түүний гарын шавь нар, тэдний шавь нар ажиллаж, багшийнхаа дэг, сургалтаар уртын дуучдын хойч үеийг бэлтгэж байна.

Дэлхийн Сонсголгүй Залуусын Мисс& Мистерийн тэмцээнд Монгол залуус амжилттай оролцлоо. Тэмцээнд Б.Чимэдцэрэн 1-р байр буюу Дэлхий Мисс болж, Б.Баярсайхан 3-р байрт шалгарлаа.

Байгуулагдсан цагаасаа залуусын байлдан дагуулж ирсэн охидын хамтлаг бол “3 охин”. 2000 онд байгуулагдаж байсан тус хамтлаг өдгөө 16 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж буй юм. Тэгвэл хамтлагийхан дундаа элдэв хэл аманд өртдөггүй даруухан нэгэн бол Соло. Энэ удаад бид дуучин Солог онцолж түүний сүүлийн үеийн зургийг уншигчиддаа хүргэж байна.