Сүүлд нэмэгдсэн

Эх оронд минь харийнхан ихээр ирж байгаа талаар “Үргээлэг” киноны нэгдүгээр ангид харуулсан байдаг. Харин бид үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг дүр эсгэсээр байвал ямар асуудалд орохыг “Үргээлэг-2” кинод өгүүлжээ.

“Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс А.Баярцэцэг Монголын нэртэй чадварлаг жүжигчдийн араас холливүүдэд үнэлэгдсэн. “Марко Поло” кинонд тоглосон түүний дүрийн хувиралтыг гэрэл зургаар сонрхуулж байна.

Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Фукуокагийн азийн соёлын шагналт, профессор Намжилын Норовбанзад гуай Монголын Соёл Урлагийн их сургуулийн уртын дууны багш нарыг бэлтгэх, сургалтын дэг тогтоох, хөтөлбөр боловсруулахад тулгын чулууг нь тулсан эрхэм хүн юм. Одоо СУИС-д түүний гарын шавь нар, тэдний шавь нар ажиллаж, багшийнхаа дэг, сургалтаар уртын дуучдын хойч үеийг бэлтгэж байна.

Соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан “Шүтээн зураг” үзэсгэлэнг зохион байгуулж, үзэгч олны мэлмийд толилууж байна. Тус үзэсгэлэнд Монгол урчуудын билиг оюуны шим, гарын ураар бурхан дүрслэлийн тигийн дагуу бүтээгдэж, Монгол Улсын төрийн сахиусны гүдэн, Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын адистид оршсон, шилдэг бүтээлүүд багтсан юм.

Залуу зохиолчдын нэгдэл, Монголын зохиолчдын эвлэл, “Хязгааргүй дуулал” ТББ-аас хамтран “100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. “100 ЯРУУ НАЙРАГЧ – 100 ЭХ ОРНЫ ШҮЛЭГ” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгт монголын үе үеийн яруу найрагчид, уран уншигчид оролцсон юм.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 4. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

СУИС жил бүр хичээлийн шинэ жилийн нээлтийн эхэнд урлагийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд эрдмийн цол, шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ жил Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Боловсрол, Шинжлэх ухааны салбарын дээд цол болох ПРОФЕССОР ЦОЛ хүртлээ.

Нэгэн үе зохиолын дууны ханхүү хэмээгдэж, дуунд дуртай ард түмнээ дуугаараа уярааж явсан Дуучин С.Жавхлан энэ жилийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр өнөөдөр БЗД-ийн 85-р сургуулийн нэг ангийн сурагчдад дүрэмт хувцасыг нь өөрийн анхны цалингаараа хийлгэн, бэлэг барилаа. Сурагчдын дүрэмт хувцасыг монгол дээлний загвараар урлуулжээ. Түүний анхны цалин хэмээн нэрлэж буй нь учиртай аж. Өмнө нь С.Жавхлан төрийн алба хашиж байгаагүй бөгөөд цалин авч байгаагүй гэнэ шүү. Нийтдээ 1.542.122 төгрөгийн цалин авсан байна.