Сүүлд нэмэгдсэн
Хүний сэтгэл зүрхэнд орших гайхамшигт хайрын түүхүүдийг кино урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэн, сэтгэл хөдөлгөм гэгээн сайхан бүхнийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Хайрын түүх” богино хэмжээний кино төслийн уралдаан зарлагдлаа. “Хайрын түүх” сэдвээр та зохиолоо бичиж ирүүлэх бөгөөд 2016.08.28 – 2016.09.15 өдрийг хүртэл [email protected] [email protected] цахим хаягаар хүлээн авах юм байна. Харин эцсийн шалгаруулалтын дүн 2016.09.18-ны өдөр гарна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 01. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын Билгийн тооллын битүүн. Бархасвадь гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр.
2016 оны 09 дүгээр сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, нутгийн баруун хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Mask Production – 4 ихэр
Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох “Ice Top” хамтлаг энэ жил 20 нас хүрч байгаа. Тэд фенүүдээ зориулан 20 жилийн ойдоо зориулан “Баярлалаа” бие даасан тоглолтоороо бэлэг барихаар болсноо дуулгалаа. Гэнэтийн бэлэг дүүрэн тэдний 20 жилийн ойн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 9-нд болох нь ээ. Тэр ч утгаараа монголдоо төдийгүй Азидаа дээгүүрт орох тоног төхөөрөмжөөр хит дуунуудаа эгшиглүүлэхээр хэдийнээ бэлтгэл ажлаа базаагаад байгаа гэсэн шүү.
Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг 43 жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. 12 настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байсан юм. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай, агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм. Бямба гаргийн өглөө би хэдэн найзтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр рүү нь чулуу нүүлгэж, тэрхүү чулуугаа харваж буй одтой зүйрлэн баясаж байв.
1990-ээд оны залуусыг эд шуугиулж явсан тэмцээн бол “Оддын болохын” хүслэн байлаа. Тэр үеийн бүхий л залуус одод болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн тус тэмцээнд оролцож явсан нандин дурсамжтай үлдсэн байдаг гэхэд хэлсдэхгүй. Тухай үеийн тэмцээн уралдаанаас ирээдүйн замналаа тавьж өдгөө Монголын рок попын урлагт үнэтэй хувь нэмрээ оруулан яваа хамтлагаар “Камертон”, “Номин талст” хамтлагийг нэрлэж болно.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
