Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Монголчуудын нүүрийг нэг сайн улайлгаад авлаа
Оддын амьдрал

Монголчуудын нүүрийг нэг сайн улайлгаад авлаа

Урлаг Урлаг16/09/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1185056_240339812779672_1043294022_n.jpg.300x0_q85_crop_upscale5208312752013-09-16-09-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Английн алдарт "Blue" хамтлаг ирэх сурагаар бөөн шуугиан болов.  Үзэгчид намрын хүйтэн үдшийг үл тоон 1990-ээд оны сүүлээр сонсох дуртай байсан дуунуудаа мөн дэлхийд данстай хамтлагийн дуучдийг харахаар цуглацгаасан юм.  Харамсалтай нь үдшийн 19:00 цагт эхлэх ёстой тоглолт шөнийн 00:00 цаг хүртэл үзэгчдийг хүлээлгээд талаар нэг боллоо.

 Эхлэх ёстой цагаасаа даруй хоёр цагийн дараа  арай хийн тоглолт эхлэх сураг гарлаа. Тоглолтын өмнө монголын залуухан хамтлагууд болох "Extacy", " S4" гэсэн хамтлагууд ая дуугаа өргөлөө. Хүсэн хүлээсэн хамтлаг нь биш монгол дуучид гарч ирэхэд үзэгчид тийм ч таатайн хүлээж авсангүй. Харин дараагаар нь дааран чичрэн байж хүлээсэн  өнөө"Blue" хамтлаг маань арай хийн гарч ирлээ.  Гэтэл юу болсон гээч.  Нэг минут ч хүрсэн үү үгүй юу гэлтэй хугацаа өнгөрч байхад солють буудаад л тог тасарчих нь тэр. Ингээд л дахин хүлээлт эхэлсэн юм.  Үнэнч үзэгчид дахин бараг  хоёр цаг гадаа зогслоо. Гэсэн ч тоглолт болсонгүй маргааш болно хэмээн тараасан юм. Гэхдээ үүнд ямар ч хүн албан ёсоор тайлбар хийн, уучлалт хүсээгүй юм.

 

Юуны өмнө бэлтгэл ажил туйлын хангалтгүй байсан гэдгийг хэлмээр санагдлаа. Уг нь техникийн ажлыг on&off продакшин хариуцан авсан. Гэтэл аль эртнээс энэ бүхнийг яагаад тооцоолон зохицуулаагүй нь гайхмаар. Томоохон тоглолт хийж байгаа юм чинь бүх юм урьдаас хангагдсан байх ёстой. Үзэгчид тэгэхийн тулд мөнгө төлөн хүрэлцэн ирсэн. Нөгөө талаасаа ёстой л Монголын нэрийг түлээд хаясан хэрэг боллоо. Монголд дэлхийн хэмжээний томоохон хамтлаг ирж байсан ч цөөхөн. Харин ирэхээр нь бид нэг иймэрхүү л угтаж байна. Тог ирэхийг хүлээсэн "Blue" хамтлагийнхан хамгийн сүүлд "Sorry seems to be the hardest word" дуугаа амьдаар дуулаад тайзнаас бухимдалтайхан буув. Хүйтэн газар үзэгчид дүүрээгүй цэнгэлдэх хүрээлэнд тоггүй өчнөөн цаг байлгасан нь тэдэнд ч мөн таалагдаагүй нь тодорхой.  Гэхдээ нөгөө талаасаа тус хамтлаг ч мөн цагийг нь дөхүүлэн ирж тоглолт хийж байгаагийн буруу байсан бололтой.  Ядаж хоёр хоногийн өмнө ирээд тоглолтын бэлтгэл ажил болон цаг агаартай танилцаад хөгжимчидтэйгээ ажиллах л хэрэгтэй байсан байх.

Тоглолт маргааш болохыг сонссон иргэд урам муутайхан гарах гэж байхад "Буянгийн Жагаа" нэрээрээ олонд танигдсан Жаргалсайхан гуай гарч ирэн үзэгчдийг загинасан юм. Угийн ааш муутай хэмээн хэлэгддэг тэрээр "өмнө нь 1990-ээд онд бид нэг хамтлагийн тоглолт үзэх гэж  долоо хоног хүлээж л байсан юм"  ухааны юм ярив. Гэхдээ тэр 1990 он чинь ард үлдээд аль хэдийнээ 20 жил өнгөрч байна. Үзэгчид мөнгөө төлсөн л бол тэдэнд сайхан тоглолт үзүүлэх нь үүрэг болоод байна. Ямар ч байсан тэсэн ядан хүлээсэн тоглолтын уур амьсгал нэг иймэрхүү боллоо. Харин өнөө орой 19:00 цагаас дахин тоглолт болох бөгөөд нэг билет авсан үзэгчид дахин нэг хүн дагуулж ирэх боломжтой гэдгийг албан ёсоор тэд зарласан юм.

Эх сурвалж: times.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026
Оддын амьдрал Урлаг

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026
Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Саймон Коуэлл нурууны хагалгааны улмаас “America’s Got Talent” шоунаас завсарлага авлаа

25/08/2026

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.