Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Дэлхийн үнэт өв”-д бүртгэгдсэн хайр дурлалын бэлэг тэмдэг “Хажурахо” сүм
Дуу хөгжим

“Дэлхийн үнэт өв”-д бүртгэгдсэн хайр дурлалын бэлэг тэмдэг “Хажурахо” сүм

Урлаг Урлаг10/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
597399459883800642013-10-10-12-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ бол ЮНЕСКО-гийн “Дэлхийн үнэт өв”-д бүртгэгдсэн Энэтхэгийн төдийгүй дэлхий дахины хайр дурлалын бэлэг тэмдэг болсон “Хажурахо” сүм юм.

“The Khajuraho Group of Monuments” хэмээн нэрийддэг Энэтхэгийн уран барилгын хийцийн хамгийн гайхалтай жишээ болсон “Хажурахо” сүм нь Шинэ Делигээс 620 км алсад орших Мадъяа Прадеш мужийн Хажурахо тосгонд байдаг ажээ.

 photo Kandariya_Mahadev_Temple_Khajuraho_picture_13_zpsd8997bad.jpg

Сүмийн нэр нь “Дал модны нанжин чавгын хот” гэсэн утгатай ба МЭ IX – XI зуунд баригдсан бөгөөд 1830-аад оны үед Англичууд дахин сэргээн засварласан юм байна. Харин сүмийн архиктур шийдлийн хувьд ягаан болон шаргал элсэн чулуугаар баригдсан ба зарим багана нь 20 хүртэлх тн жинтэй байдаг гэнэ.

 photo vishvanathatempleinkhajurahoindia_zps3c6c97f0.jpg

Орон орны жуулчдын олноороо зорин очдог Энэтхэгийн шашин ба урлаг соёлын эртний гайхамшигтай энэ газар маш олон хөшөө дурсгал байх агаад үүний олонхийг эр эмийн ёсон бүхий “эротик” баримлууд эзэлдэг гэнэ.

 photo khajuraho_zpsaf4c3383.jpg

Эдгээрийн зарим нь адгуус амьтантай хурьцаж байгаа дүр зураг бүхий баримал ч байх агаад энэ нь Хинди шашины ёсоор бурханы олон дүр юм байна. Бурхан Кришна нь эр бодон гахай, могой, морь гэхчилэнгийн олон дүрээр газар дэлхий дээр ирж эмс охидыг жаргаадаг ба Хинди шашинд Бурхан ямар ч дүрээр ирсэн түүнийг байгаагаар нь хайрлах учиртай гэж үздэг тул ийнхүү адгуус амьтадтай хурьцаж байгаа дүрс бүхий баримлуудыг хийж өгсөн байдаг ажээ.

 photo images_zps81831256.jpg

Сүмийн баримал дотроос хамгийн сонирхолтой нэгэн баримал байх ба энэ нь даяанч ламын үзэсгэлэнт бүсгүйтэй хурьцал үйлдэж байгаа дүр зураг юм. Хинди шашинд даяанч лам нь бясалгасаар Бурхнаас ч хүчтэй болох боломжтой гэж итгэдэг учраас ламыг Бурхнаас дээр гаргахгүйн тулд эмс хүүхнүүдийг илгээдэг байжээ. Энэ нь лам нарын сэтгэлийг хоёрдуулж, хүчийг сулруулах зорилготой ба хэрэв лам бүсгүйтэй хурьцах юм бол хүч, оюунаа алдах бол бүсгүйтэй хурьцахаас татгалзвал Бурхнаас ч хүчтэй дийлдэшгүй нэгэн болно гэж үздэг байсан байна.

Ер нь Энэтхэгийн сүм хийдүүдэд эр эмийн ёсонг өгүүлсэн олон баримал байдаг ба “Хажурахо” сүмийн ялгагдах онцлог нь эр эмийн ёсныг маш дэлгэрэнгүйгээр олон байрлалаар үзүүлсэнд оршдог ажээ.

   

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026
Дуу хөгжим Урлаг

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Форрест Гампын монгол хувилбар: Сэтгэл, итгэл, тууштай байдлын түүх “Сэтгэлийн уяа”

27/04/2026

“Netflix” 25 тэрбум ам.долларын хувьцаа эргүүлэн худалдаж авна

27/04/2026

БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг Монголд дахин иржээ

27/04/2026

Уран бүтээлч Д.Дорждэрэмийн “Харьцангуйн тохиол” үзэсгэлэн тавдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ

27/04/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.