Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Sync” хамтлагийн ахлагч Б.Мөнх-Оргил улсын аваргаас алтан медаль хүртлээ
Оддын амьдрал

“Sync” хамтлагийн ахлагч Б.Мөнх-Оргил улсын аваргаас алтан медаль хүртлээ

Урлаг Урлаг13/11/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sync1.8677995762013-11-13-15-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Телевизийн реалити шоунаас , урлагийн гараагаа эхлэсэн “Sync” хамтлагийнхан сүүлийн үед нам жим байх болсон. Тэгвэл уран бүтээлэээ түр хойш тавьсан залуус маань хувийн амьдралдаа томоохон олзтой байгаа гэнэ. Тус хамтлагийн ахлагч ОУХМ Б.Мөнх-Оргил такевондогийн дэлхийд данстай тамирчин бөгөөд гарын маш олон шавьтайгаар нь уншигчид сайн мэддэг. Мөнх-Оргил найзтайгаа хамтран хэдэн жилийн өмнө “Etemo” нэртэй таеквондогийн клуб ажиллуулж, олон арван шавьтай болсон билээ. Тэгвэл тэрбээр таеквондогийн улсын аварга болжээ.

Саяхан зохион байгуулагдсан Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ.Энэхүү тэмцээн нь энэ сарын 09-нд  ОБЕГ-ын спорт зааланд эхэлсэн юм. Тэмцээний нээлтэд спортын үе, үеийн алдартнууд хүрэлцэн ирсэн бөгөөд аваргуудаа өсвөр нас, насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар тодруулсан байна. Харин энэхүү тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд дуучин залуу алтан медалийн эзэн болсон юм. Тус тэмцээнд мөн түүний шавь нар нь амжилттай оролцжээ.

Түүний хувьд Таеквондогийн спортоор 14 настайгаасаа эхэлж хичээллэсэн бөгөөд таеквондогийн хар бүс, гурван дантай шилдэг залуу тамирчдын нэгд тооцогдож явдаг аж.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Бибер Лос-Анжелесийн цэцэрлэгт хүрээлэнд гэнэт гарч ирэв

27/09/2026
Оддын амьдрал Урлаг

Марго Робби нөхрийнхөө овгийг ашиглаж эхэлжээ

26/09/2026
Оддын амьдрал Урлаг

50 Cent-ийн 19 жилийн өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэн одоо ч олны хөлд дарагдсан хэвээр байна

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайл МакЛахлан “Sex and the City”-гийн Трей МакДугалын дүрийг бүтээхэд амаргүй байсан тухайгаа ярьжээ

27/09/2026

Жастин Бибер Лос-Анжелесийн цэцэрлэгт хүрээлэнд гэнэт гарч ирэв

27/09/2026

Холли Берри Зендеятай хамтран кинонд тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

27/09/2026

Гвинет Пэлтроу 54 нас хүрлээ

27/09/2026

Өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр

27/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.