Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Төрийн соёрхолт Д.Болд “DOZ Entertaiment”-ыг буруутай гэв
Оддын амьдрал

Төрийн соёрхолт Д.Болд “DOZ Entertaiment”-ыг буруутай гэв

Урлаг Урлаг03/12/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18597aee93fed7aforiginal7114365312013-12-03-10-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн соёрхолт Д.Болд “Би дурламаар байна” дуугаараа “UBS Music Video Awards-2013” наадмаас шилдэг эвлүүлэгч график, дизайн, Шилдэг продюссерын шагналыг хүртсэн.

Энэ ч утгаараа сүүлийн өдрүүдэд цахим ертөнцийн хамгийн халуун сэдэв Төрийн соёрхолт дуучин Д.Болд болоод байгаа юм.Түүний “Шилдэг график дизайнтай клип” номинацид шилдгээр шалгарсан "Би дурламааар байна" бүтээл хулгайнх болох нь батлагдаж төрийн соёрхолтонг маань багагүй сандаргаж, бухимдуулаад авлаа. Энэ явдалд дургүйцсэн зарим нь Д.Болдыг тайлбар хийгээд зогсохгүй энэ клипээрээ авсан шагналаа буцааж ард олноос уучлал гуйх ёстой хэмээн жиргэсэн байх юм.

Үүний хариуд тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Хөөрхий дөө. Энэ шагналыг нь буцааж өгсөн ч яалаа, байсан ч яалаа. Бидэнд үр өгөөжөө өгөөд байгаа тийм зүйл биш шүү гэв. Түүнчлэн "Энэ клипийг "DOZ entertainment" 15 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Бас найруулагчаар нь Доржсүрэн ажилласан" гэсэн тайлбарыг хийжээ.

Эцэстээ энэ бүхэн найруулагч Доржсүрэнгийн буруу болоод явчихлаа. Дуучин Л.Болд үйлчлүүлэгчийн хувьд үнэ хөлсөө төлөөд ажлаа хийлгүүлсэн харин “DOZ Entertaiment”-ыг ийм зүйл хийнэ гэж бодсонгүй хэмээн бухимдав.

Ямартай ч Монголын урлагт хулгайн дуу клип газар авсаар удаж байгаа. Харин Төрийн соёрхолт дуучин нь хүртэл хулгайн дуу клип хийж байгаа нь олон хүнийг эмзэглүүлсэн явдал боллоо.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ

11/09/2026
Оддын амьдрал Урлаг

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026
Оддын амьдрал Урлаг

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Snoop Dogg 2026 оны “MTV Video Music Awards”-ыг хөтөлнө

12/09/2026

Кендрик Ламарын хамтран бүтээх гэж байсан мюзикл хойшиллоо

12/09/2026

BTS-ийн RM 32 нас хүрлээ

12/09/2026

УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

12/09/2026

“Нарны талст II” үзэсгэлэнг “HUE арт” галерейд дэлгэжээ

12/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.