Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Үүлэн дээрх мөр” үзэсгэлэнг толилуулж байна
Үзэсгэлэн

“Үүлэн дээрх мөр” үзэсгэлэнг толилуулж байна

Урлаг Урлаг20/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөө цагийн чадварлаг уран бүтээлчдийн нэг, тосон будгийн урлагт өөрийн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон зураач Х.Ууганбаярын “Үүлэн дээрх мөр” бие даасан үзэсгэлэн  Монголын урчуудын эвлэлийн галерейд  гарч байна.

Энэхүү үзэсгэлэнд зураачийн дотоод сэтгэлийн аялал, ертөнцийг үзэх үзэл, хүний оршихуйн мөн чанарыг тусгасан сүүлийн үеийн онцлох бүтээлүүд багтаажээ. Бясалгал, дотоод гэгээрэл, эрчим хүчний урсгал, орон зайн уялдаа холбоог харуулсан дүрслэл, амар амгалан, ертөнцийн зүй тогтол, бодит ба хийсвэрийн хослолыг түүний бүтээлээс харах боломжтой. Эл үзэсгэлэнд Буддын гүн ухааны өнгө аяс бүхий дүрслэлтэй 30 орчим бүтээл дэлгэжээ.

Эдгээр нь хүн төрөлхтний мөнхийн асуултууд болох “Би хэн бэ”, “Хаанаас ирсэн бэ”, “Хаашаа явж байна вэ” гэсэн эргэцүүлэл эрхгүй төрүүлнэ. Энд ирснээр та зөвхөн харах биш, мэдрэх, сэтгэх боломжтой юм.

“Үүлэн дээрх мөр” үзэсгэлэн ирэх сарын 3-ныг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

20/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Дотор тэнгэр” үзэсгэлэн “Тэнгэрийн зөн”-гөөр үргэлжилнэ

18/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсоны “Primetime” киноны урьдчилсан үзвэр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулж байна

23/08/2026

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.